Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.
Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. "Чингис хаан" одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоожээ.
Үүнээс хойш тус одонгоор нийт найман хүнийг шагнаад байна. Харин уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ.
"Чингис хаан" одонг хүртэж байсан эрхмүүд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо