Говь-алтай аймгийн Алтай хотод их говийн тэмээний баяр хурдан атны уралдаан өчигдөр боллоо.
Алтай, Баянхонгор, Өмнөговь, Ховд аймгийн 124 ат хурд хүчээ сорисон бөгөөд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Б.Өлзийсайханы бор атан тэмээ аман хүзүүдлээ.
Уралдаанд Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Ховд аймгийн нийт 124 ат оролцож, хурдаа сорьжээ. Харин тэмээний баярт 500 гаруй шилмэл тэмээг үзүүлж, 3000 орчим хүн үзэж сонирхсон байна.
ХХААЯ, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ хамтран Говь-Алтай аймгийн Алтай хотод "Их говийн тэмээний баяр-2015" Их наадмын Хурдан атны уралдааныг зохион байгуулсан нь энэ аж.