Хөлбөмбөгийн алтан түнш “Хүрхрээ” брэндийн 100 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Хоёрдугаар тойргийн гурав дахь 7 хоногийн эхнийн тоглолт хүснэгтийн хамгийн сүүлийн байранд бичигдэж буй “Соёмбын Барсууд” баг болон тавдугаар байранд бичигдэж буй “Улаанбаатарын Унаганууд” багуудын хооронд болох юм.
Хоёр багийн тоглолтыг сонирхолтой болгох хэд хэдэн зүйл байгаа нь мэдээж “Соёмбын Барсууд” баг хэдийгээр лигт анхны жилдээ тоглож байгаа ч хараахан оноо авч чадаагүй байгаа явдал юм. Тиймээс хожил тэнцээ аль аль нь маш чухал байх бол Унаганууд багийн тухайд тэргүүлэгчээс даруй 8 оноо хоцроод байна.
2 баг эхний тойргийн хүрээнд тавдугаар сарын 30-нд таарахад “Улаанбаатарын Унаганууд” 10:0 харьцаатай ялж байсан юм.
Харин энэ өдрийн сүүлийн тоглолт энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт. Өөрөөр хэлбэл улирлын 2 дахь хожлоо өнгөрөгч тойрогт байгуулсан, тэр дундаа лигийн тэргүүлэгч багийг ялсан “Дэрэн” клуб болон лигийг тэргүүлж эхлээд байгаа “ФС Улаанбаатар” багуудын тоглолт байх болно.
2 багийн лигийн эхний тойрогт тавдугаар сарын төгсгөлд таарахад 5:2 харьцаатай “ФС Улаанбаатар” багийн ялалтаар өндөрлөж байсан юм. Хэрвээ “Дэрэн” дээд лигт үлдэхийг хүсэж л байгаа бол “ФС Улаанбаатар” багаас оноо салгах хэрэгтэй.