Монгол Улсын хувь заяа аль хэдийнээ монголчуудын гараас алдуурч, харийнхны бодлогоор зохицуулагдаж байдаг болжээ. Манай улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд тэдний гар хөл, хэлхээ сүлбээтэн нь болон хувирч. Тэр тусмаа ОХУ-ын мафитай Монголын маань эрх мэдэлтнүүд холбогдсон төдийгүй тэдний эрх ашиг, сонирхолд үйлчилж эхэлсэн талаархи ноцтой баримтыг уншигчиддаа дэлгэж байна.
ОXУ-ын www.buryatia.org сайтад тавигдсан доорх мэдээлэл нь улс орны үндэсний аюулгүй байдалд ч аюул занал учруулж мэдэх хэрэг явдал, хуйвалдаан, булхай, луйвар Оросын мафийн тусламжтайгаар өрнөж буйг тун дэлгэрэнгүй, туйлаас ойлгомжтойгоор өгүүлжээ. Оросын удирдлага, Кремльд ойр эх сурвалжаас бичсэн гэдгийг сайтын зүгээс тодотгосон тус мэдээллийг орос хэлнээс орчуулан бүрэн эхээр нь нийтэлж байна.
Монголын банк санхүүгийн салбарын 35 хувийг Оросын олигархиуд хяналтандаа авлаа. Жишээ нь, одоогийн байдлаар О.Дерипаскийн "Базэл" компанийн Монголын нутагт байгаа өөрийн хөрөнгө "Бату майнинг" компани (уул уурхайн 35 лицензтэй), Плехановын нэрэмжит их сургууль, XV хороолол дахь орос хотхон, "Кредит" банк, Тээвэр хөгжлийн банк болоод байна. Түүнээс гадна С.Громовын мэдэлд байдаг дараахь хөрөнгийг шилжүүлэн авах бэлтгэл хийгдсэн. Үүнд, "АПУ" компанийн 43 хувь, "Монгол даатгал" компани, Дарханы махкомбинат, "Эрхүү" амралт сувиллын төв, Хадгаламжийн банк. "Чингис хаан" банк зэрэг аж ахуйн нэгжүүд оржээ. Нийлбэр дүндээ Монголын банк санхүүгийн 35 хувь О.Дерипаскийн гарт төвлөрөх юм байна. Алт олборлолтод олгох зээл хэлбэрээр Монголын алт олборлох салбарыг бүхэлд нь эзэмших төлөвлөгөөгөө ирэх хавраас гүйцээхээр зэхжээ. Ингэснээр нинжануудын олборлодог 10 тонн алт, Хятад, Солонгосын жижиг бүлэглэлүүд бүгд шахагдан гарна.
Мөн түүнчлэн "Айвенхоу майнз" компанийн охин компани болох "Говийн эрчим хүч" (хуучин нэр нь "Азийн алт") компанийг бүрэн эзэмшилдээ авсан. Р.Фридландыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед нь Сингапурт уулзан нэлээд шахаж дарамталсны улмаас "Айвенхоу майнз" компанийг буулгаж авсан гэх мэдээлэл ч байна. "Говийн эрчим хүч" компани нь 60 гаруй лицензтэй. Үүнээс гадна "Овоот", "Таван толгой", "Нарийн сухайт"-ын эргэн тойрны нэлээд томоохон газрууд бүгд энэ компанийн эзэмшлийнх юм байна. Мардайн ойролцоох 2-3 ураны ордын лиценз ч багтдаг.
Монголчууд нэгнийгээ буруутган яс булаацалдсан ноход мэт хэмлэлдэж байх хооронд өмнө нь сургийг нь л сонсож байсан үндэстэн дамнасан Оросын гэмт хэргийн домогт бүлэглэлүүд Монголд хэдий нь байр сууриа бэхжүүлж амжаад, одоо бүрэн хяналтандаа авах сүүлчийн дайралтаа хийхэд бэлэн болжээ.
Удахгүй Монголд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.С.Собянин тэргүүтэй төлөөлөгчид албан ёсоор айлчлахаар зэхэж байна. Монгол Улсад айлчлах түүний стратеги зорилтуудыг томъёолъё.
Нэгдүгээрт, талууд уул уурхайн салбарт харилцан
тохиролцож чадахгүй байна.
Иймээс
туршилтын зорилгоор илгээгдсэн жижиг компаниудыг шахан тэдний орон зайг
үндэстэн дамнасан акулууд болох "Базэл", "Ренова" болон
"Северсталь"-д эзлүүлэх.
Хоёрдугаарт, маргаантай сэдвээс түр зуур зайлсхийж монголчуудын гарт байгаа "Улаанбаатар төмөр зам", уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" хамтарсан нийгэмлэгийн ашгийг сайжруулах алхам хийх.
Гуравдугаарт, Монголын бизнесийн бүлэглэлүүдийг нарийвчлан судалж, тэдний өвөр хоорондын зөрчлийг өөрсдийн талд ашиглах. Ингэхдээ нэг талаас "Энержи ресурс", нөгөө талаас ашигт малтмалын бялуунаас хоцорсон "Женко" Х.Баттулга болон Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг ашиглах.
Дөрөвдүгээрт, "МCS" компанийн захирал Ж.Оджаргал "Энержи ресурс инвест" консерциумын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болсон тул түүний талаархи бүхий л мэдээллийг шуурхай цуглуулах (Сү.Батболд хаширлаж сүүдэрт нуугдсан). Гэхдээ Ж.Оджаргалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг нэгэнт цуглуулчихаад буй. Тухайлбал, тэр 1980- аад онд ЗХУ-д суралцаж байхдаа хэнтэй ойр дотно нөхөрлөж байсан, төрсөн дүүг нь Од гэдэг, багадаа өнчирцгөөсөн, тарчиг өссөн, тиймээс хүнд итгэдэггүй, анхны хөрөнгөө ЗХУ,
БНМАУ-ын хооронд худалдаа хийж хуримтлуулсан, мөн түүний танил орос охидыг олж тогтоожээ. Мөн түүний татварынхныг аргалдаг санхүүгийн тооцоо, арга сүйхээг ч хараа хяналтынхаа гадна орхиогүй байна. Ялангуяа жижиг зах зээл дээр бишрэм хөрөнгө босгож чадсан аргыг нь гойд сонирхцгоожээ.
Тавдугаарт, өөрийгөө О.Дерипаскийн төлөөлөгч хэмээн танилцуулдаг буриад бүсгүй Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүсгүй Бээжинд "Женко" Х.Баттулгатай хэд хэдэн удаа нууцаар уулзаж учирчээ. Тэд Х.Баттулгыг нэлээн биеэ тоосон, хамгийн гол нь монголчуудыг дотроос нь хатган үймүүлэх чадвартай хүн гэж үзжээ. Бүхий л байдлаас үзвэл, удахгүй "Женко" Х.Баттулгын зүгээс "Энержи ресурс"-ийн эсрэг чиглэсэн хэд хэдэн томоохон явуулга явуулах нь илэрхий байна. Оросын олигархи түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амлажээ. Мөн үйл явдлын өрнөлөөс харвал, оросууд түүний "Сентрал Азиа Майнинг" компанийг дансандаа оруулж, түүний зарим хувьцааг худалдаж авахаар тохирчээ.
Зургадугаарт, О.Дерипаскийн "Союз" банк нь Хадгаламжийн банкны хувьчлалын тендерт оролцсон хэдий ч амжилтад хүрээгүй юм. Одоо тэр "Худалдаа хөгжлийн банк", түүнчлэн Эрдэнэтийн катодын үйлдвэрийн байгууламжийг сонирхож байна. Дуулиан намжихаар Х.Баттулга хувьцааг бага багаар байнга шилжүүлэхээр тохирчээ.
Долдугаарт, Х.Баттулга "Шивээ овоо"-гийн нүүрсний ордын хувьцааг цуглуулах үүрэг даалгавар авчээ.
Наймдугаарт, Оросын их улс төрд С.С.Собянин Ханты-Мансийскийн автономит тойргоос орж ирсэн билээ. Түүний анхны хандивлагч нь "Сибнефть"-ийн Р.Абрамович байсан. Чухам түүний мөнгөний хүчээр л тэр Кремльд заларч чадсан байдаг. Дараа нь Р.Абрамович өөрийн "Сибнефть", "Газпром"-ыг худалдсан учир тэр аажмаар түүнээс холдож, О.Дерипаски хэмээх шинэ эзэнтэй болжээ. Түүний айлчлал Оросын томчуудын (Л.Криенко, С.Миронов) шил дарсан айлчлалын үргэлжлэл болно. Үндсэн зорилго нь хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-ын талын 49 хувийг "Базэл" компанид шилжүүлэхийг Монголын талаар зөвшөөрүүлэх явдал юм.
Хэрэв эл санаархал нь бүтэхгүй бол 1.5 миллиард ам.долларт нэгэнт хүрээд байгаа Монголын гадаад өрийг Парисын клубын зарчмаар О.Дерипаски худалдаж авна. Нэг сайхан нартай өдөр тэрбээр өрөө нэхэх үед Монгол Улс санхүүгийн урхинд орсноо сая ухаарна. Үүний хажууд монголчуудын парламент доторх хэрүүл тэмцэл дэндүү шалдар булдар төдийгүй цаг үеээ даанч олж чадаагүй нь анзаарагдана. Дараа нь тэрбээр нөхцлөө тулгаж, монголчууд өөрсдөдөө үлдээх гэж чармайж байгаа байгалийн баялгийг шахалт дарамт, хүчирхийллээр өвөртлөх замаа эрээлхэж нэрэлхэлгүй засах болно.
Үүнтэй харьцуулахад "Таван толгой"-н хэчнээн хувийг төр өөртөө авах, хэдэн хувийг Монголын жижиг хөрөнгөтнүүд эзэмших маргаан нь дэндүү жол, хэтэрхий инээдтэй асуудал болж хувирах билээ. Хэрэв монголчууд атгасан гар шиг эв нэгдэлтэй байж чадвал гадаадынхны энэ аюул заналыг даван туулж чадна. Тэгж чадахгүй бол, түүхий эд нийлүүлэгч дагавар, колони орны гашуун хувь заяаг гар дэлгэн тосч авахаас өөр мэхгүй ээ.
О.Дерипаски бол Оросын мафийн загалмайлсан эцэг болох Михаил Черныйн гарын шавь байгаад дараа нь түүний өрсөлдөгчөөр тодорсон хүн. Одоогоор М.Черный Лондонгийн шүүхэд О.Дерипаскийн талаар гомдол гаргаж "Русал" компанийн 20 хувийг эргүүлж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ бол 12 миллиард орчим ам.доллар гэсэн үг. Монголчууд урьд урьдаас илүү сонор соргог байх цаг үе ирлээ. Дэлхийн гүрнүүдийн хараа хяналтад одоохондоо орж амжаагүй яваа, ашигт малтмалаар нэн баялаг сүүлчийн орон болох Монголд өөрсдийн нөлөөллөө тогтоохын тулд үндэстэн дамнасан динозаврууд бие биеийнхээ хоолойг тасар татахад бэлэн байна. Монголчууд энэ тэмцэлдээнд хөндлөнгийн ажиглагчийн бус, идэвхтэй байр сууринаас оролцох шаардлага зүй есоор тулгарав. Цаг хугацаа монголчуудын эсрэг ажиллаж байна.
Д.ХЭРЛЭН