Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл хийж байна.
Өмнөговь аймгийн 11-р тойрогт аймгийн Засаг дарга Наранбаатар 15929 сонгогчийн саналын тоогоороо тэргүүлсэн.
Тэрээр "Аж үйлдвэрийн парк, малын гаралтай түүхий эд арьс шир, ноос ноолуурын чиглэлээр ажлын байрыг бий болгоно. Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа саарснаас болж ажилгүйдэл ихсэж байна. Орхон гол төсөл бол мөрийн хөтөлбөр дэх нэн түрүүнд хийхээр төлөвлөсөн зүйл юм. Би 20 гаруй жил төрийн албанд ажилласан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороонд ажиллах хүсэлтэй байна. Учир нь орон нутгийн төсөв, төсвийн хэт төвлөрлийг сааруулах, удирдлагын тогтолцоо хэт босоо байгаа учраас орон нутгийн эрх мэдэлд анхаарч ажиллах, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, Өмнөговь аймагт томоохон сумд бий болж байгааг дагаад эмнэлэг, сургууль, цагдаагийн төсөв хангалтгүй байна. Төрийн албыг цахим, шуурхай, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана" гэлээ.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос хүлээн авна уу.