gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нямхүү: 188 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 ИЛРЭЭГҮЙ ба дахин хоёр оюутан ЭДГЭРЛЭЭ

О.Хандмаа
Эрүүл мэнд
2020-05-23
1803
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 57 минут
2020.05.23

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

  11 цаг 04 минут
2020.05.23

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдэж байна. Монгол Улсад одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 119 хүн хандсан байна. Шуурхай аппликэйшнд 11 хүн хандаж зөвлөгөө авсан байна. Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угаах хэрэгтэй.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:  БНХАУ-ын компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнг мэдээлсэн. Тус вакциныг хүний бид тарьж, туршиж үзэхэд тухайн вакцин аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд вирусийн эсрэг бие ба дархлааны эсрэг бие үүсгэдэг болохыг харуулсан байна. Үүнийг дараа, дараагийн туршилтуудаар батлах шаардлагатай гэж Бээжингийн Био технологийн хүрээлэнгээс мэдэгджээ.

Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн их бүртгэсэн байна. Бразил Улсад 24 цагийн хугацаанд 20,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэтхэг Улсад 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас хийсэн өчигдрийн мэдэгдлийн хүрээнд халдварын гол цөм Өмнөд Америк руу шилжсэн тухай онцолсон байна.

  11 цаг 22 минут
2020.05.23

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны тавдугаар сарын 22-н буюу өчигдөр нийт 188 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй ба дахин хоёр оюутан эдгэрч дараагийн тусгаарлалт руу шилжлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн, Дархан-Уул аймагт 11, тандалтын зорилгоор 17 сорьц авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн энхийг сахиулагч 113 хүн болон Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 42 хүн болон тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан.

Монгол Улсад батлагдсан 141 тохиолдол, эдгэрсэн 30 хүн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 байна. Өнөөдөр эдгэрч гарч буй хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлсний дараа бүрэн эдгэрч гарч байна.

  12 цаг 15 минут
2020.05.23

Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. COVID-19 халдварын үед цусны донорын эгнээг өргөжүүлэх, хадгалах замаар цус цуглуулалтыг хэвийн хэмжээнд байлгах, хүрэлцэхүйц хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд дэлхий даяар хүндрэл тулгарч байна. Дэлхийн улс орнуудын мэдээ, тайлангаас харахад эхний давлагаанд өртсөн улсуудын цус цуглуулалт 40 хувиар буурсан байна.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн болон Азийн цус сэлбэлтийн нийгэмлэг үйл ажиллагааны удирдамжийг хүргүүлсэн. Коронавирус халдвартай өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн төдийлөн хэрэглэхгүй байгаа ч эрүүл мэндийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй. Харин эхний дөрвөн сарын байдлаар 8 хувиар өссөн.

Бид иргэдийг цусаа хандивлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг цахим орчинд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалсаар байна.

Манай төвд 136 мянган цусны донор бүртгэлтэй байдаг. Тэдэн рүү холбогдон, уриалж байна. Цусны донорын хувьд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тодорхой мэдээллийг түгээж байна.

Их, дээд сургуулийн үйл ажиллагаа зогссоноор явуулын хэлбэрийн цус цуглуулалт Монгол Улсын хэмжээнд 40 хувь буурсан байна. Цус сэлбэлт судлалын Үндэсний төв цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар нийт 8561 нэгж цус, цусны бүрэлдэхүүн цуглуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурсан үзүүлэлт аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан