2016 оны 8 дугаар сарын 15, Улаанбаатар хот – Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг шинээр 8 аймгийн 13 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр боллоо. Уг нийгмийн хариуцлагын төсөл нь 2015 оны “Нийгмийн хариуцлагын шилдэг төсөл”-өөр шалгарсан билээ.
Мобиком Корпораци 2014 онд өөрийн нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлийг хүүхэд хамгаалал хэмээн тодорхойлсон бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран нийт 8 аймгийн 22 суманд орчин үеийн стандарт хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон, халуун хүйтэн устай, цэвэршүүлэх септик технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулсан билээ. Ингэснээр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад амьдран, суралцаж буй 15,000 гаруй хүүхэд багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвар авахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах, усанд орох боломжтой болсон билээ. Уг төслийг хэрэгжүүлснээр сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдсэн, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгасан зэрэг олон төрлийн үр өгөөж өгсөн хэмээн орон нутгийн сургуулийн багш, ажилтнууд хэлж байсан.
2016 онд Мобиком Корпораци урьдын адил Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран шинээр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Архангай аймгийн Цэнхэр, Хотонт, Өндөр-Улаан, Завхан аймгийн Идэр, Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Хурх тосгон, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Төв аймгийн Аргалант зэрэг 13 сумдын сургууль болон Архангай аймгийн Төвшрүүлэх сумын цэцэрлэгт хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна.
Энэ жил Монголын үндэсний олон нийтийн телевиз болон Рояал Кинг компани төслийн дэмжигчээр оролцож байгааг дуулгахад таатай байна.
Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.