УИХ-ын ээлжит чуулганыг сарын хугацаанд түр завсарлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Энэхүү шийдвэр нь “туйлын эмгэнэлтэй” хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт онцлоод, хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлахаар төлөвлөсөн цөөнгүй хууль, улстөрчдийг оффшортой ямар нэг байдлаар холбогдохыг хориглосон хууль зэргийг хэлэлцэх боломжгүй боллоо гэв.
Гишүүн Н.Энхболд “Шинэчлэн баталсан Эрүүгийн хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дагалдан заавал гарах ёстой хуулиуд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийн шатанд буй ч батлах боломж бараг бүрдэхгүй байх. Учир нь УИХ-ын гишүүдийн ихэнх нь нэр дэвшиж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байхад гишүүд Улаанбаатарт цугларч, чуулганыг үргэлжлүүлэх нь бараг боломжгүй зүйл. Үүнээс гадна АТГ-ын даргыг томилж чадахгүй нь.
Гэтэл Сонгуулийн хуульд хууль, хяналтын байгууллагатай холбоотой олон заалт бий. Батлан хамгаалах бодлогын хүрээнд шинэчлэхээр буй хэд хэдэн төсөл ч хүлээгдэж байна” гээд зүй бус завсарлага боллоо хэмээн тодорхойлов.
Гишүүн Ч.Улаан төсвийн асуудлаар хэд хэдэн зүйл онцолсон. Тухайлбал, “Хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар хуульчилсан төсвийн гүйцэтгэлийн тайлан, төсвийн төсөөлөл, үндсэн чиглэл зэргийг батлах боломж хомс боллоо. Энэ нь ирэх оны төсвийг тодорхойгүй болгож байна. Нөгөө талаас МАХН-аас Засгийн газрын танхимд буй гурван сайд хэрхэн ажиллах нь ч тодорхойгүй үлдлээ” гэсэн юм.
Зургийг: Б.Бямба-Очир