Монгол уран бүтээлчдийн “Шидэт хуудас” нэртэй бүрэн хэмжээний зурмал 2D хүүхэлдэйн кино энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
"Chuka's studio" -гийн хамт олны туурвиж буй энэхүү бүтээлд эвтэй дөрвөн амьтан, 12 жил, гурван настай гунан баатар, эрхий мэргэн, болдоггүй бор өвгөн зэрэг монгол үлгэрийн баатруудыг оруулж байгаа тул илүү сонирхолтой болно гэж уран бүтээлчид нь үзжээ.
Энэхүү хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагчаар компьютер график дизайны мэргэжилтэй, одоогоор КУДС-д кино найруулагчийн ангид суралцаж байгаа уран бүтээлч ажиллаж байгаа ажээ. Харин зургийг залуу зураачид зурж байгаа гэнэ. Тэд тус бүтээлд монгол ахуй соёл, монгол дүрийг тусгахыг хичээсэн бөгөөд дараа дараагийн бүтээлүүддээ ч ийм өнгө аясыг шингээхийг зорьж буй талаараа ярьсан байна.
"Шидэт хуудас" хүүхэлдэйн кинонд нэг ангийн хоорондоо таарамж муутай гурван хүүхдэд тохиолдсон адал явдлын тухай өгүүлдэг байна. Гол дүрийн баатрууд санаандгүй байдлаар үлгэрийн ертөнцөд орох бөгөөд харих замаа хамтдаа хайх явцдаа сайн найзууд болж, эвлэлдэн нэгдэж, үлгэрийн ертөнцийг аварч байгаагаар үйл явдал үргэлжлэх ажээ.