Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталсан билээ.
“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөсөн юм.
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал,
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх
-Анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах
-Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих
-Малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлжээ.
Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 3 их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалагдаж байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.
“САЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАЛЧДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЛЭВ
Түүнчлэн “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталсан юм.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Засгийн газраас үүнд шаардлагатай санхүүжилтийг гарган, арилжааны банкаар дамжуулан тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн болох малчдын үйлдвэрлэлийг дэмжих 10 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.
Дэд хөтөлбөрт зээл авах малчдын шалгуур болон оролцогч банкуудын шалгууруудыг тодорхой тусгаж өгчээ.
-МАЛЧИД 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН АВАХ ВЭ-
Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар хөтөлбөрт тусгажээ.
Малчны 10 хувийн зээл авахын тулд:
-Малаа эрүүлжүүлэх, улмаар экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжиж ажиллах
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх
-Малчин данстай байх буюу үндэсний үйлдвэрлэлд түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байх шаардлагатай юм.
“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ жилийн 10 хувь буюу сарын 0.8 болгон бууруулсан. Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.