ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр “Цахилгаан эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн технологи ба олон улсын стандартчилал” сэдэвт Монгол, Японы хамтарсан олон улсын уламжлалт 11 дэх удаагийн семинар үргэлжилж байна. Японы Ашикагагийн технологийн их сургуулийн ТУЗ-ийн дарга, доктор профессор Изүми Ушияматай ярилцлаа.
-Японы жишгээс харахад Монголд хэрэгжүүлж болохоор эрчим хүчний ямар технологи байна вэ?
-Японы жишээнээс харахад сэргээгдэх эрчим хүчний салбарт нарны цахилгаан станцыг барьж байгуулах их боломжтой. Нөөц бололцоо байгаа нь харагдаж байна.
-Энэ семинарт таны тавьсан илтгэл ямар сэдэвтэй вэ?
-Байгалийн нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа дэлхий нийтийн хандлага, туршлага, өнөөгийн байдлын талаар, мөн Монголыг оролцуулаад энэ талаар ярих болно.
-Нарны зайн эрчим хүчийг Монголд ашиглах боломж, нөхцөл хэр байна. Хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?
-Нарны цахилгаан станцыг барьж байгуулах технологи бүрэн хөгжсөн. Энэ станцыг барихад хамгийн гол анхаарах зүйл нь төвлөрсөн сүлжээтэй хэр ойрхон байна вэ. Үүний нэгэн адил салхин цахилгаан станц салхитай, салхины энергийг ашиглах боломжтой ийм газарт салхин цахилгаан станцыг барьхад төвлөрсөн эрчим хүчний системтэй хэр ойрхон байгаа вэ. Яаж холбох вэ гэдэг асуудлыг эхний ээлжинд заавал бодолцсон байх ёстой.
-Японд сэргээгдэх эрчим хүчний талаар ямар бодлого баримталдаг вэ?
-2012 оноос Японы Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт урамшууллын үнийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ ашиглаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэвэл түүнийг өндөр үнээр худалдаж авах бодлого баримтлана.
Ер нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл явц нэлээд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа болохоор шат дараатайгаар үнийг нь буцааж бууруулах бодлого баримталж байгаа. Японы Засгийн газраас барьсан бодлогын ачаар сүүлийн гурван жилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаад үйлдвэрлэсэн цахилгаан 80 сая кв/цагт хүрсэн.
-Өнөөдөр дэлхий нийтийн цахилгааны хэрэглээ ямар байгаа вэ. Энэ талаар?
-Дэлхийн эрчим хүчний хэрэглээн дээр хамгийн гол асуудал үүсгэж байгаа нь СО2-ын ялгаруулалтын хэмжээ. Үүнийг багасгах хоёр арга, зам бий. Нэгд атомын цахилгаан станц, нөгөө нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах.
Гэтэл Японы жишээнээс харахад атомын цахилгаан станцыг барьж байгуулснаар хүндрэлтэй асуудлуудтай тулгараад байгаа. Тэгэхээр ганц арга, зам үлдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм.
Р.Оюун