Монголын хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ" Үндэсний дээд лиг эхлэхэд бэлэн боллоо. Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" ХХК-тай хамтран "Хүрхрээ Үндэсний дээд лиг"-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн лигт
- "Эрчим",
- "Хангарьд",
- "Хоромхон",
- "Улаанбаатар",
- "Улаанбаатарын унаганууд",
- "Улаанбаатарын мазаалайнууд",
- "Сэлэнгэпресс",
- "Дэрэн",
- "Улаанбаатар Сити",
- "Баянгол" гэсэн 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир "Хүрхрээ үндэсний лигийг энэ жил "Арвайн үндэс" компани ивээн тэтгэж шагналын сан 100 сая хэвээрээ байна. Багууд тавдугаар сарын 7-наас аравдугаар сарын 9 хүртэлх бараг хагас жилийн хугацаанд 18 тойрог өрсөлдөх юм. "Хүрхрээ" үндэсний дээд лиг"-ийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 40 сая, 30 сая, 20 сая төгрөг байна.
Энэ жилийн лигийн онцлог гэвэл 4-10 дугаар байрт шалгарсан багуудад эзэлсэн байраар нь хамаарч мөнгөн шагнал хүртэх болсон. Ингэснээр багуудын хооронд байрны төлөөх тэмцэл бас өрнөх юм. Монголын лигийн аварга уламжлал ёсоор Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний эрхийн төлөөх тоглолтод оролцох эрх авна" гэдгийг хэллээ.
Хэвлэлийн хурлын үеэр сугалаа болж Хүрхрээ дээд лигийн багийн эзэд, дасгалжуулагч, албаны хүмүүс, хөлбөмбөгчид оролцсон юм.
"Хүрхрээ" үндэсний дээд лигийг нээж тавдугаар сарын 7-нд өнгөрсөн жилийн түрүү баг "Эрчим" болон Сэлэнгэпресс багийн тоглолт явагдана.
Хүрхрээ лигт сүүлийн байр эзэлсэн хоёр баг доошоо унаж ирэх жил "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т тоглох юм. Тоглолтууд Улаанбаатар хотод МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрэлээн, "ДЦС-IV" ТӨХК-ийн талбай, Орхон аймгийн хөлбөмбөгийн талбай гэсэн дөрвөн газар болно.
Хүрхрээ дээд лигийн тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан. Тасалбарын хувьд гурван хувилбартай. Нэг өдрийн тасалбарын үнэ 2000 бол улирлынх нь 30000 төгрөг, VIP 100 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Улирлын болон едрийн тасалбар эзэмшигчид долдугаар сард Бээжинд "Боруссиа Дортмунд" vs "Манчестер Юнайтед”, "Манчестер сити" vs"Манчестер Юнайтед” тоглолтуудыг тус тус, аравдугаар сард Германы "Бундеслиг"-ийн дурын тоглолтыг, мөн 2017 оны аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэх боломжтой.
Азтангуудын тоглолтын тасалбар, нислэгийн эрхийг МИАТ ТӨХК хөлбөмбөг үзэгч сонирхогч та бүхэндээ барьж байгаа бэлэг юм.