Наадмын дараа албан ёсоор ажлаа эхлэх УИХ-д ижил нэртнүүд олон байна.
Булган аймгийн 10 дугаар тойргоос Ж.Бат-Эрдэнэ, Хэнтийн 40 дүгээр тойргоос Б.Бат-Эрдэнэ аварга тодорсон. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв дэх удаа хууль тогтоох үүрэг хүлээж байгаа бол Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ анх удаа УИХ-ын гишүүн боллоо. Тэрээр өмнөх сонгуульд мөн л Булган аймгаас өрсөлдсөн.
Сэлэнгийн 26 дугаар тойргоос Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат гарч ирлээ.
Харин 27 дугаар тойрогт АН-ын нэр дэвшигч, Аж үйлвэрийн сайд Д.Эрдэнэбат ялалт байгууллаа. Аль аль нь хашир туршлагатай улс төрчид.
МАН-ын хоёр Энхболд хоёул улиран сонгогдлоо.
Намын дарга М.Энхболд, намын ахмад гишүүдийн нэг Н.Энхболд дахин дөрвөн жил их хурлын танхимд залрах болж байна.
Хөвсгөлийн 39 дүгээр тойргийн сонгогчдын саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дахин хүлээв. Хан-Уул, Багахангай дүүргийн 58 дугаар тойргоос НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан анх удаа УИХ-ын гишүүн боллоо.
Тэрээр 2005 оноос хойш Мишээл группын захирлаар ажиллаж байгаа юм.
Энэ их хуралд хоёр Жавхлан бий. Нэг нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Болдын Жавхлан.
Тэрээр МУИС, АНУ-ын Индианагийн их сургууль, Калифорнийн их сургуулийг тус тус дүүргэжээ.
Одоо түүний хэр сайн эдийн засагч болохыг харах цаг ирлээ.
Нөгөө Жавхлан нь 54 дүгээр тойргоос нэр дэвшсэн, дуучин Самандын Жавхлан. УИХ дахь цор ганц бие даагч гишүүн. Тэрээр АН руу “урвах” магадлалтай. Одоогоор арван суудал авсан энэ тоогоо өсгөхийн тулд С.Жавхлан, О.Баасанхүү нарт найрсаг санал тавих нь тодорхой.