Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн нисэх хүчин Сирид үүрэг гүйцэтгэж явсан Оросын Су-24 байлдааны онгоцыг буудаж унагаасны дараа Оросын тал иргэдээ Туркт аялахгүй байхыг зөвлөн, тус улс руу тасалбар борлуулахыг аялал жуулчлалын компаниудад хориглосон.
Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү хоригийг цуцлан, Турк руу нислэг үйлдэхийг зөвшөөрлөө.
Тэрээрэ энэ талаар "Хоёр орны цаашдын харилцааг бодолцож аялал, жуулчлалын хоригийг цуцлахаар боллоо. Тиймээс ОХУ-ын Засгийн газраас эдийн засаг, худалдааны харилцааг эргэн сэргээх арга хэмжээ хэмжээ авахыг хүсэж байна” гэжээ.
Түүнээс гадна Путин Турктэй худалдааны хэлэлцээ хийхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
Сануулалахад аялал, жуулчлалын салбар Туркийн эдийн засгийн 6.2 хувийг бүрдүүлдэг бөгөөд дээрх хоригийн дараа тус салбарын орлого огцом буурчээ. Тухайлбал тавдугаар сард Турк улсад зочлох жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурч, 2.49 сая болсон байна.