Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж ирсэн баримт олон бий. Чингис хааны үед монголчууд Сүхэс нэртэй мөнгө хэрэглэж байсан тухай "Монголын нууц товчоонд" тэмдэглэн үлдээжээ.
1224-1225 онд Чингис хааны зарлигаар нүүрэн талдаа "Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин" нөгөө талдаа "Туйлын дээд Чингэс хаан" хэмээн араб үсгээр бичсэн мөнгөн зоосыг Афганистанд цутгуулж гүйлгээнд оруулсан байдаг. Түүнээс хойш мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс, цаасан мөнгө тушаах газар, Мөнгөний гүйлгээг тэгшитгэх цэг зэргийг байгуулсан юм.