Япон, Австралийг тооцохгүйгээр Ази тивийн ам.доллараар нэрлэсэн өрийн хэмжээ долоо, наймдугаар сард үнэмлэхүй өсөж 39.3 тэрбум ам.доллар болсон нь Хятадын аварга дуршлаас үүдэлтэйг Dealogic-ийн статистик харууллаа.
Аагим халуу шатахад банкууд зун амарч, өрийн зах зээл түр хөрдөг үеэр хөрөнгө оруулагчдын сонирхол хэсэг намждаг уламжлалтай. Гэтэл сүүлийн хэдэн жил оффшорт бизнесээ өргөжүүлж, гадаад үйл ажиллагаагаа олон чиглэлээр салбарлуулж буй Хонконгд бүртгэлтэй Хятадын группүүдээс гаргасан бондын араас тус улсын банк, даатгалын компаниуд хошуурах болов.
Жолоогүй эрэлтээс үүдэн сүүлийн дөрвөн зуны гуравт нь аварга амжилт тогтоосон бондын хэмжээг Азийн хөрөнгө оруулагч, өрийн синдикатын менежерүүд урт хугацааны үзэгдэл хэмээн үзэж байна. “Хөрөнгө оруулагчдын байр суурь хувирсныг харгалзан үзвэл зун цагт нам гүм болдог байдал хувирч байгаа бололтой. Хятадын хөрөнгө оруулагч нарын идэвх л өөрчлөлтийн гол шалтгаан” хэмээн Хонконг дахь BNP Paribas Asset Management-ийн хөгжиж буй зах зээлийн өрийн асуудал хариуцсан захирал Жан-Шарль Самбор тайлбарлав.
Япон, Австралийг тооцохгүйгээр Азийн ам.долларын өрийн зах зээлийн хэмжээ 2005 оныхоос дөрөв дахин өссөн. Гэтэл сүүлийн дөрвөн жилийнхтэй харьцуулах тохиолдолд долоо, наймдугаар сард гаргасан бондын өсөлт үүнээс ч эрчтэй байна. Долоо наймдугаар сард гаргасан бондын хэмжээ 2013-2014 оныхоос хоёр дахин их. Харин 2015-2017 онд 95 хувиар өссөнийг Dealogic-ийн статистик харууллаа.
Азийн арилжааны өөрчлөлт нь Европ, АНУ-ын банкуудын тогтоосон хуучин уламжлалыг дотоодын тоглогчид өөрчлөн, зах зээлийг шинээр тодорхойлж буйг баталж өглөө.
Хонконгод жилийн хамгийн халуун, чийглэг үеэр хүмүүс гэрийнхэнтэйгээ жуулчлахаар одоцгоодог тул арилжааны танхимууд эзгүйрдэг. Тус бүсэд уламжилж ирсэн бизнес, санхүүгийн энэхүү заншлыг өрийн зах зээл дэх Хятадын банкны үйлчилгээ эрхлэгч нар эсрэгээр өөрчилж байна.
“Санхүүгийн үйлдвэрлэлийн салбарт зуны амралт бол тийм ч хятад уламжлал биш. Хүмүүс Хятадын сар шинийн баярын үеэр л амрах сан гэдэг” хэмээн Хонконг дахь Хятадын нэгэн банкны өрийн бизнес эрхэлсэн захирал өгүүлж байна.
Хятадын үндэсний уламжлалт амралтын үе нь билгийн тооллын сар шинийн баяр. Ихэвчлэн нэгдүгээр сарын сүүлээр, эсвэл хоёрдугаар сард болдог энэ баяраар Ази дахь бизнесийн олон байгууллага бүтэн долоо хоног амардаг.
Хятадын бонд гаргагч, хөрөнгө оруулагчид ноёрхох болсноос өрнөдийн банкуудын тогтоосон “журам ул болж байгаа”-г захирал тайлбарласан юм.
Хонконг нь Азийн, өрнөдийн гэсэн хоёр заншилд хавчигдмал. Зул сарын баяраас Хятадын сар шинийн баярын эцэс хүртэлх хугацаанд Хонконгийн зах зээл удааширдаг. Үүнээс шалтгаалан нийт Ази даяар ам.доллараар нэрлэсэн өрийн бичиг гаргах явдал нэг болон хоёрдугаар сард ихэвчлэн багасдаг.
“Ганц энэ онд ч тохиосон хэрэг биш. Сүүлийн хэдэн жилд дандаа л ийм байгаа” хэмээн Сингапур дахь CreditSights-ийн шинжээч Сандра Чоу өгүүллээ.
Хятадын өндөр өгөөжтэй бондын арилжаа ихэссэнтэй уялдан наймдугаар сард өрийн зах зээлд эрэлт их байлаа. Жишээ нь, Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Agile Group Holdings үнэт цаасны захиалгаас 3.8 тэрбум ам.доллар хуримтлуулсан. “Хятадын даатгалын компани, банкуудыг оролцуулан Азийн хөрөнгө оруулагчдын аварга хэмжээний эрэлтэд нийцүүлсэн их хэмжээтэй бонд гаргаж байгаа”-г Хонконг дахь Fidelity International-ын портфолио менежер Брайан Коллинс тайлбарлав.
Дон Вэйнланд