Энэ сарын 25-нд МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аяллын дугаартай нислэгээр зорчсон эмэгтэйн бие гэнэт муудсан юм.
Түүний амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан дөрвөн эмч яаралтай тусламж үзүүлж, зорчигчийн амийг аварсан. Мэргэжлийн самбаа гаргасан АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч, "Гурван гал" эмнэлгийн эмч Ц.Эрдэмбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-Бүүвэй нарт “МИАТ” ХК-ийн хамт олон талархлаа илэрхийлж, гүйцэтгэх захирал Т.Тамир МИАТ компаний нислэг үйлддэг чиглэлүүдээс хүссэн чиглэл рүү ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зорчих эрхийн бичиг олгожээ.