Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн хоёрдугаар тойргийн финалын ганцаарчилсан төрөл өчигдөр боллоо.
Гуравдугаар шатны 18 тоглолтын нийлбэр дүнгээр эрэгтэй 14, эмэгтэй найман шилдэг тамирчинг дөрөв дөрвөөр нь нэг бүс болгон хуваан өрсөлдүүлсэн. Шалгарсан хоёр нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.
Тэмцээний цом, алтан медалийн эзэн буюу эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар “Big bowling” клубын тамирчин Ц.Лхасүрэн тодорч, дэд байр байранд мөн тус клубын тамирчин С.Баярхүү, гуравдугаар байранд “Жа” клубын тамирчин Э.Энхбадрал нар тодорлоо.
Эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг ганцаарчилсан төрлийн аварга болж, дэд байранд З.Гэрэл, гуравдугаар байр Ц.Мягмарцэнд нар тус тус шалгарав.