Гэнэт өвдөж, эмнэлэг явах шаардлага гарахад хүн бүр л түргэн тусламж дуудахыг түрүүлж бодно. Харин АНУ-д энэ хандлага үл ялиг өөрчлөгдөж, иргэд түргэн дуудах нь багасаж эхэлжээ.
Канзасын Их сургуулийн эдийн засгийн профессор Девид Сласкигаар ахлуулсан судалгааны багийнхан түргэн тусламжийн дуудлагын тоог харьцуулж үзсэн аж. Тэд Uber Америкийн олон хотод үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх үе болон дараа үед нийт 766 хотод түргэн дуудлагын тоог хэрхэн өөрчлөгдсөн болохыг судалжээ.
Үр дүнд нь тэд Uber-ийн үйлчилгээ аливаа хотод нэвтэрсний дараа түргэн дуудлагын тоо хамгийн багадаа 7 хувиар буурсан болохыг тогтоосон байна. Түргэн тусламжийн машин дуудах нь зарим тохиолдолд хэдэн мянган ам. доллар хүрэх ч тохиолдол байдаг учраас иргэд өөр тээврийн шийдэл сонгох болсон нь энэ гэж судалгааны багийнхан тодорхойлжээ.
Түүнчлэн дуудлагын автомашины үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд хэрэглэгчдэд хүссэн эмнэлэгтээ очих сонголт өгдөг нь, хамгийн ойрын эмнэлэг рүү хүргэдэг түргэн тусламжийн үйлчилгээнээс давуу болсон байна.
Үүгээр зогсохгүй Uber тэргүүтэй дуудлагын үйлчилгээ нь зарим тохиолдолд түргэн тусламжийн машинаас илүү богино хугацаанд ирдэг аж. Компанийн төлөөлөгч Эндрью Хасбун “Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж буйдаа баяртай байна. Гэхдээ Uber хууль сахиулагч, мэргэжлийн эмч нар биш учраас бид ямар нэгэн эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд бид үйлчлүүлэгч нартаа 911 рүү залгахыг санал болгодог” гэжээ.
Эх сурвалж: Mashable