БНСУ-ын Greenteachers ТББ Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв” байгуулах төслийг Койкагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг өнгөрсөн намар зохион байгуулсан ба энэ сарын 8-наас 16-ны хооронд ахисан түвшний сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан 47 багшийн санаачлагаар “Сургалтын дараах судалгааны баг” байгуулсан бөгөөд багш нарын тасралтгүй хөгжлийг хангах, бие биеэсээ суралцах боломжийг олгох, сүүлийн үеийн онол, сургалтын арга зүйгээс суралцах зорилготой юм байна.
Судалгааны баг өнгөрсөн онд “Аутизмтэй хүүхдийн онцлог”, “Даунтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр цахим хичээл бэлтгэжээ. Мөн тусгай сургуулийн онцлогтой танилцах аялал зохион байгуулж, оюуны бэрхшээлтэй хүүхдийн суралцдаг 25, 55, 63, 70 дугаар сургуулиудаар зочлон сургалтын орчин, хүүхдийн онцлогтой танилцан, багш нар туршлага судалсан байна.
Сургалтын чанарыг сайжруулах, сурагчдад өгч буй мэдлэгийг үр өгөөжтэй байлгах зорилгоор “Сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан” зарлажээ. Нийт 15 багш 45 сургалтын хэрэглэгдэхүүнээр тус уралдаанд оролцсон байна.