Өчигдөр эхэлсэн бүсийн барилдааны өмнө Сүмогийн бөхчүүдэд биеэ зөв авч явахыг сануулсан тухай NHK мэдээлжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт Ёкозүна Харүмафүжи нутаг нэгт бөхөө зодож, танхайрсандаа хүлцэл өчиж, зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
Касүгано дэвжээний багш бөхчүүдэд үг хэлээ цэгнэж, ямар нэгэн асуудал гарвал багш, дасгалжуулагч нартаа дуулгаж байхыг үүрэгджээ. Өглөө эрт сүмогийн барилдаан үзэхээр ирсэн нэгэн иргэн “Харүмафүжи ингээд зодог тайлж буйд харамсаж байна. Гэхдээ хүчирхийллийг зөвтгөх аргагүй” гэсэн аж.
Түүнчлэн өнгөрсөн Бямба гарагт Японы цагдаа нар Харүмафүжиг хоёр дахь удаагаа байцааж, мэдүүлэг авсан байна. Байцаалт 9 цаг гаруй хугацаанд үргэлжилж, цагдаа нар яг хэрэг гарах үед юу болсон тухай дахин дэлгэрэнгүй тайлбар авчээ.
Хэргийг үзсэн гэрчүүдийн мэдүүлэг болон Харүмафүжи нарын мэдүүлэг яг ижил байгаа хэмээн NHK бичсэн байна. Мэдүүлэгт дурдсанаар Харүмафүжи Таканоивагийн хандлагад дургүйцэж эхлээд гараараа цохиж дараа нь караокены удирдлагаар толгойг нь цохижээ.
Болсон явдлын дараа тэрээр өнгөрсөн Лхагва гарагт албан ёсоор хэвлэлийн хурал дээр уучлалт гуйж, зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: NHK