Аль ч хэлээр ярьдаг үндэстэн дундачаар 12-15 мянган үгээр хэлэлцдэг гэнэ. Англи хэл хамгийн сайн бүртгэгдсэн баялаг хэл гэгдэх. Тэд хэдэн жилийн өмнө нэг сая дахь үгээ бүртгэн авчээ. Гэхдээ англи хүн өдөр тутамдаа мөнөөх 15 мянган үгээ хэрэглэх болохоос үлдсэн “англи” гэх сая шахам үгээ мэдэх ч үгүй, мэдэх шаардлага ч байхгүй. Арав гаруй жилийн өмнө англи хэлний бүртгэлд “зуд” гэсэн монгол үг орсон боловч үүнийг дундач англи хүн огт мэдэхгүй, хэрэг ч байхгүй. Гэхдээ өргөн уудам талбайд цас ихээр орж тодорхой урт хугацаагаар үргэлжилснээс болж нүүдлээр билчээрэлдэг гэрийн тэжээмэл амьтад өвс олж идэж чадахгүй бөөнөөрөө өлдөх үхэх процессийг илэрхийлсэн тийм нэр томъёо англи байтугай бараг аль ч хэлэнд байдаггүй учир бүртгэл сайтайгаараа англи хэл монгол хэлнээс зээлдэн авч буй хэрэг юм.
Орчин үеийн хүн үүсээд 100-120 мянган жил болсон гэх. Гэвч өнөөгийн аль ч үндэстний сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг нарийн төвөгтэй өгүүлбэр бүхий хэл ердөө 15-20 мянган жилийн өмнө буй болжээ. Хүмүүс олон мянган жилийн турш зөвхөн нүдэндээ харагдсан ил зүйлсийг л нэрлэдэг хэмжээний хэлтэй байжээ. Хэл нь олон арван мянган жилийн туршид аажмаар хувьсан дэвшсээр философи илэрхийлэл гаргаж чадахуйц нарийн бүтэцтэй болжээ. Судлаачдын тогтоосноор аль ч хэлэнд өөрийгөө төлөөлөхдөө “м” авиагаар (манай, миний), бусдыг төлөөлөхдөө “т” авиагаар (танай, чи) эхэлсэн үг хэрэглэдэг гээд энэ нь хүн төрлөхтөн эрт дээр үед нэг цэгээс тал тал тийш таран нүүдэлсний илэрхийлэл гэдэг.
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Зээлдмэл Нэршил” нийтлэлийг хүргэж байна.