Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Эдгээрт иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм.
Имйд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барьж байна.
Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд орших, иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн аравдугаар байр хагас зуун жилийн насжилттай. Уг байр ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгээгүй байна.
Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр, хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг юм.
Өнөөдөр эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавилаа. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлээс иргэдээ эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг илүү өгч байна.” гэж хотын дарга С.Батболд хэлжээ.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.