Пак Гын Хэгийн найз Чой Сун Сил Ерөнхийлөгчтэй найзын харилцаатайгаа ашиглан охиныхоо эрх ашгийн төлөө их сургуулийнх нь удирдлагад нөлөөлсөн хэргээр шүүхээс 3 жилийн хорих ял оноожээ.
Сөүл хотын дүүргийн шүүхээс Чой Сун Силийг охин 21 настай Чун Ю-рагийнхаа сурсан Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн удирдлагад нөлөөлснөөр түүний охин бусад оюутнуудаас илүү эрх мэдэлтэй, түүнд сургуулиас илүү их тусламж үзүүлсэн гэж үзсэн байна. Прокурорын алба шүүхээс энэ хэрэг дээр Чой Сун Силд 7 жилийн хорих ял өгөхийг шаардаж байжээ.
“Түүний хийсэн үйлдэл хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсэх ээжийн хайраас хэтэрсэн.”
Ихва их сургуулийн ерөнхийлөгч асан Чой Кюн Хи болон тус их сургуулийн элсэлтийн зөвлөлийн дарга асан Намкунг Гон нарт Чой Сун Силтэй адил заалтаар хоёр болон жил хагас хугацагаар хорих ял оноожээ.
Тус хэрэгт холбоотой зургаан этгээдэд мөн л хорих ял болон тэнсэн харгалзах ялыг тус тус оноосон байна.
Шүүхийн үеэр Чой Сун Сил хэзээ ч охинд нь онцгойлон хандахыг хүсч байгаагүй хэмээн мэдэгдэж байжээ. Гэсэн ч шүүхээс түүнийг охиныхоо төлөө хууль, ёс журмыг үл тоомсорлосон, түүний охин амжилт гаргахад сургуулийн удирдлагууд дэмжлэг үзүүлэх ёстой мэт хандсан гэж үзжээ. “Түүний хийсэн үйлдэл хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсэх ээжийн хайраас хэтэрсэн.” хэмээн онцолжээ.
2015 онд Чой Сун Сил Ихва их сургуулийн удирдлагуудтай тохиролцон охиныгоо авъяаслаг тамирчин нэрээр тус их сургуульд элсэн оруулсан байна.
Тэр үед Чун Ю-ра морин спортоор хичээллэдэг байжээ.
Мөн 61 настай Чой Сун Сил Ихва их сургуулийн багш профессоруудаас түүний охины цагтаа өгөөгүй бие даалт эсвэл өгч байгаагүй шалгалтанд нь дүн тавихыг шаардаж байсан гэнэ.
Дээрх хэрэг нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг огцроход хүргэсэн олон хэргүүдийн зөвхөн нэг нь юм. Чой Сун Силийг дээрхээс гадна Самсунг Группээс 6.85 сая ам. долларын авлига авсан хэргээр шалгаж байгаа билээ.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон Самсунг Группын өв залгамжлагч Ли Жэ Ён нарыг авлигын хэргээр хорьж саатуулаад байгаа юм.