“Энийг скочдоод авчихаач, тэгэх үү” хэмээн хэн нэгэн нь дундуураа тасарсан мөнгө дэлгүүрийн худалдагч руу хээв нэг сарвайна. Таны халаасанд үрчийж, үнгэгдэж, хэр буртганд баригдсан, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт хэлтэй бол хэдий их зовлон тоочих бол.
1000-тын дэвсгэрт хамгийн богино настай
Үндэсний мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг сар гаруйн өмнөөс Монголбанк эхлүүлсэн. Ирэх сар хүртэл үргэлжлэх төв банкны санаачилсан энэхүү аянын хүрээнд гүйлгээнд эргэлдэж байгаа бэлэн мөнгийг эдэлгээ, хэрэглээ талаас нь судалснаас төгрөг “хүчирхийлэл”-д хэрхэн өртөж байгааг харж болох нь. “Мөнгө аз жаргалын түлхүүр” хэмээн бид дуу хүртэл зохиосон улс. Энэ дууг одоо мэдэхгүй хүн бараг л байхгүй болов уу. Ийм атлаа мөнгөтэй харьцах хандлага, соёл маань бусад улстай харьцуулахад харанхуй бүдүүлэг мэт байгаа нь гунигтай.
Баримт хэлье. Гурван мөнгөн дэвсгэрт тутмын нэг нь цаашид гүйлгээнд ашиглах шаардлага огт хангахааргүй болтлоо хуучирч үнгэгдэн, өнгө зүс алджээ. Энэ нь гурван ширхэг мянган төгрөгийн дэвсгэртийнхээ нэгийг нь халаасалж яваад та гээчихсэнтэй адил юм. Мянган төгрөгөөр бусдын амийг аварч болно. Хүсвэл хөрөнгийн зах зээлд оролцож, хувьцаагаа шинээр гаргаж буй үндэсний компанийн хөрөнгө оруулагч болж ч болох юм. Мянган төгрөгүүд нийлж байж 10,000 төгрөг болно. Мөнгийг эдэлгээ болон насжилтын өнцгөөс нь харвал, манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг хамгийн их хэлмэгдэж байна.
ТӨГРӨГИЙН “АРИУН ЦЭВЭР”-ЭЭС ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ШАЛТГААЛНА
Түрийвч дотор байх ёстой мөнгө гутлын түрүү, оймсны завсар, өмдний халаасанд үнгэгдэх нь хэр зохимжтой гэж. Хүн болгон мөнгөтэй ингэж хүндэтгэлгүй хандвал улсаараа алдагдал хүлээнэ гэсэн үг. Монгол төгрөг бол Монголын баялаг. Тавантолгой, Оюутолгойн үнэ цэнийг төгрөгөөр хэмжиж, үр өгөөжийг нь их, бага хэмээгэр бид хүртэж байгаа. “Насны хишиг”, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга гээд тоочиж болох юм.
Нэг хүнээс нөгөө хүний гарт очих хүртлээ мөнгө хиртэх, урагдах бол энгийн үзэгдэл мэт болжээ. Энэ нь өдгөө муу зуршил болон тогтож, өрөөл бусдад халдварлан хүрээгээ тэлсээр. Улс орнуудын тусгаар тогтнолыг илэрхийлдэг олон зүйл бий. Түүний нэг нь үндэсний мөнгөн тэмдэгт гэж үздэг. Өөрсдийн тусгаар тогтнол, үндэсний өв соёлоо хайрлан хамгаалдаг шиг төгрөгт ч мөн хүндэтгэлтэй хандахаас аргагүй юм. Эх орондоо хайртай байх нь өнөө цагт их энгийн ойлголт болж байна. Тухайн хүний мөнгөтэй харьцах соёл, хандлага хэр эх оронч үзэлтэйг нь давхар илтгэдэг учраас тэр.
Бас нэгэн баримт хэлье. Мөнгөний “ариун цэвэр”-ээс таны эрүүл мэнд хүртэл шалтгаална. Учир нь халдварт өвчний тээгч нь таны халаасанд буй мөнгө байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл бусдаас гар дамжин ирсэн мөнгө ямар орчинд байсан, хиртэж бохирдсон зэрэг нь өвчин үүсгэх хэмжээнд аюул дагуулж болох юм. Мөнгө хамгийн их бохирдолд орж байгаа газруудын нэг нь хүнсний зах гэж төв банкны судалгаанд дурджээ. Тодруулбал, мах болон ногооны ченж нар зориулалтын бээлий өмсөөгүй, бохирдсон гараараа мөнгөтэй харьцах нь түгээмэл байгааг тогтоожээ. Гэтэл дэлхий дээр мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг 200 гаруй төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эцэг, эхчүүдийн хувьд бага насны хүүхдээ хооллох, тэврэхийнхээ өмнө хэрэв хиртэж, бохирдсон мөнгөтэй харьцсан бол гараа заавал угаах нь тэр олон эрсдэлээс сэргийлэх юм.
МОНГОЛ ТӨГРӨГИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 3.8 ЖИЛ
Улсын хэмжээнд бэлэн мөнгөний гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн чанарын байдал ерөнхийдөө их муудсан байна. Ийм үед дээрх муу зуршил, сөрөг хандлагаа бид одоо л гээхгүй бол шинэ мөнгө цаашид улам ховордож мэдэх юм. Төв банк төгрөг шинээр хэвлэсэн ч зуршил хэвээр байвал нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хэн ч халтар мөнгө авахыг хүсдэггүй. Цагаан сар, хурим, хүүхдийн сэвлэгний найр, төрсөн өдөр, шинэ байрны цайллага зэрэг баяр ёслолд бэлэн мөнгө бэлэг болгон өгөх нь илүү нэмэгдэж байгаа. Гэтэл цагаа тулсан үед царай зүс сайтай мөнгө олдохгүй зовоох нь бий. Энэ бол бидний хайхрамжгүй байдлаас үүдсэн нийгмийн олдмол бэрхшээл юм. Хэрэв хүн болгон мөнгөтэй зөв харьцсан бол ийм байдал мэдээж үүсэхгүй.
Дахин баримт хэлье. Та өөрт байгаа мөнгөнийхөө “эрүүл мэнд”-ийг шалгаад нэг үзээрэй. Наалдамхай туузан наалттай, эсвэл хамгаалалтын элемент нь арилсан байх вий. Ийм тохиолдол байнга нэмэгдэж буй. Монголбанкны Мөнгөн дэвсгэртийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмж бас шагнал, урамшуулал болж бидэнд ирдэг дэвсгэртүүдийн насжилтыг тооцоолдог. Тэдний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар төгрөгийн дундаж насжилт манай улсад 3.8 жилтэй байна. Өөрөөр хэлбэл, цоо шинээр гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт төдий “наслаад” л гүйлгээнээс гарч, устгалд ордог ажээ.
Мөнгө ногоо шиг ургадаггүй. Нэг ширхэг дэвсгэрт бүрийг тодорхой зардлаар үйлдвэрлэдэг. Яг л талх хийхэд гурил ордог шиг төгрөг хэвлэхэд төсөв шаардлагатай байдаг юм. Төсөв нь та, бидний татварын мөнгөнөөс бүрддэг. Үндэсний мөнгөн дэвсгэрт болгоны цаана зардал, хөдөлмөр, хөлс, хүч шингэсэн байдаг. Мөнгөн тэмдэгтээ хайр гамгүй хэрэглэх тусам тэр хэрээр зардал гарч, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Үүнийг ойлгосон, нийтээрээ ухамсарласан, амьдралын зөв хэвшил болгосон дэлхийн улс бүр үр ашиггүй энэ зардлаас татгалзаж байна. Тэд баялгаа хэмнэж байна. Харин манай иргэд энэ талаар ойлголтгүй шахам байгаа нь харамсалтай.
Баримт хэлье. Судалгаанаас үзэхэд, хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт бөгөөд дунджаар 2.6 жил гүйлгээнд эргэлдэж байгаа ажээ. Харин хамгийн урт нь 5.6 жилийн настай 10 болон 20 мянгатын том дэвсгэртүүд. Бусад дэвсгэртийн хувьд эдгээр дэвсгэртийн дунд хэлбэлзэж байна. Гаднын улс орнуудад мөнгөн дэвсгэртийн насжилт харьцангуй удаан байгаа нь анхаарал татсан юм. Насжилтын тоог гаргахдаа нэгт, улс орнуудын хөгжлийн түвшин, хоёрт, мөнгөн тэмдэгтийг хийсэн материалын ялгаатай байдлаас шалтгаалж тус тусад нь тооцоолсон байдаг.
Тухайлбал, хөгжиж буй орнуудын хувьд цаасан мөнгөн тэмдэгт дунджаар 2-3 жил насалдаг гэж тогтоосон бол өндөр хөгжилтэй орнуудад 10- 12 жилийн насжилттай байдаг гэсэн судалгаа байна. Учир нь ихэвчлэн полимер, пластик материал ашиглан хийсэн байдаг тул эвхэгдэж нугардаггүй, бохирдох нь бага, эдэлгээ даах чадвар өндөртэй байдаг. Энэ чанараасаа хамаарч цаасаар хийсэн мөнгөнөөс дор хаяж хоёр дахин их өртөгтэй бүтдэг. Гэхдээ мөнгөн тэмдэгтийг орц материалаас нь хамаарч эдэлгээ даах чанарыг нь дүгнэнэ гэвэл өрөөсгөл. Нөгөө гол хүчин зүйл нь байгаль цаг агаар, иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах соёл, хэвшил юм. Ялангуяа, бэлэн мөнгөтэй харьцах иргэдийн зан төлөв, соёл томоохон байр суурь эзэлж байна. Мөнгө болгон өөрийн гэсэн өртөг зардалтай. Түүнийг хэвлэх, тээвэрлэх, хадгалах, хамгаалах шат болгон зардал юм.
ФЭЙСБҮҮКТ МӨНГӨНИЙ ЗУРАГ ШЭЙРЛЭХИЙН ОРОНД ТҮРИЙВЧ ХЭРЭГЛЭЖ СУР
Төгрөг төлбөрийн хэрэгсэл төдийгүй үндэсний өв соёл, уламжлал, түүхийг бусдад таниулах нэрийн хуудас. Манай улсын том мөнгөн дэвсгэртүүдэд Чингис хааны хөрөг залаастай бий. Энэ нь гадаадын жуулчдад бидний өвөг дээдсийн баялаг агаад бахдам түүхийг гэрчлэх нэг баримт юм. Тэрчлэн монголчууд бол Чингис хааны үр хойч гэдгийг төгрөгөөс хараад л тухайн жуулчин мэдэх боломжтой. Бидний элэг нэгтэн өвөр монголчууд Чингис хааны хөрөгтэй манай улсын мөнгөн тэмдэгтийг асууж сураглах нь их. Тэд хэтэвч болон гэрийнхээ хойморт залах гэж ийн лавладаг гэх.
Бохир гараар барьсан мөнгө 200 гаруй төрлийн өвчин "тээх" эрсдэлтэй
Фэйсбүүкт мөнгө дуудах, богино хугацаанд мөнгөтэй болох талаар өгүүлсэн бичлэг, элдэв зураг манай иргэдийн дунд эрэлттэй гэж жигтэхэн харагддаг. Энэ төрлийн пост илүү олон хандалттай, илүү их хуваалцсан байх жишээтэй. Чухамдаа фэйбүүзээр шэйрлэхийн оронд төгрөгтэй харьцах хандалтаа сайжруулах нь илүү үр дүнтэй гэж зөвлөх байна.
Тэрчлэн манай иргэдийн дунд хэтэвчний хэрэглээ хангалтгүй болохыг Монголбанкнаас гаргасан судалгааны өгүүлэлд хөнджээ. Энэ нь мөнгийг хэд дахин нугалж, үрчийлгэн хаа хамаагүй газраа авч явдгаас нь тодорхой харагдана. Түүнээс гадна зориулалтын бус газарт мөнгөө хадгалснаас болж гал усанд автуулах нь ч цөөнгүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, энгэрийн халаас, өмдний кармаанд байсан мөнгөө манайхан хамтад нь угаачихдаг улс шүү дээ. Мөнгөнд дүргүй хэн ч байхгүй. Гэвч зохисгүй үйлдлүүдээрээ мөнгөн тэмдэгтийн чанарыг муутгаж, гүйлгээнд гарах насжилтыг нь бид өөрсдөө энэ мэтээр богиносгож байна.
Чингэлтэй дүүргийн XIII хороонд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хамаатны эгчээсээ иргэд хэтэвч хэр хэрэглэж байгаа талаар асуухад “Хэтэвчнээс мөнгө гаргаж, тооцоо хийх хүн ховор. Голдуу халаас, кармаандаа мөнгө авч явах нь их болжээ. Ингэж хадгалсан мөнгийг авах, бусдад өгөх хэцүү. Зарим мөнгө маш их “зовлон” үзсэн байдаг. Залуучуудаас илүү тэтгэврийн насны ахмад буурлууд байнга түрийвч гаргаж ирээд тооцоогоо хийдэг. Тэдний өгсөн мөнгө нь их цэвэрхэн байдаг” гэв. Залуучуудын хувьд өвөө, эмээ, ахмад буурлуудаасаа суралцах зүйл их байна. Түүний нэг нь хэтэвчний хэрэглээ. Ажил, амьдралаа цэгцтэй авч явахад мөнгөтэй хэрхэн харьцаж байгаа соёл, хандлага чухал. Хандлага нь зуршил болдог. Та ч гэсэн хайр халамж, цэвэр, тохилог орчинд л дурладаг биз дээ.
Б.Баяртогтох