"Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсэг Нийслэлийн дүүргүүдэд ажиллах үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулж 2018 оны төсөвт 8.3 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар мэдээлэв.
Мөн тэрбээр УИХ-аас агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдсэн гэлээ.
Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн X хороонд байрлах “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан. Тус станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлсэн.
Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой талаар тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцууллаа.
Тэрбээр дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг “Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах, “Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах, станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.