Монголчууд яагаад олон улсын дууны тэмцээнээс олон шагнал хүртсэн тухай мэдэхээр Кейт Моллсон мянга гаруй километрийг туулан Г.Ариунбаатартай уулзахаар Монголд иржээ.
Кардиффт болсон Дэлхийн дуулаачдын тэмцээний финал дээр дуурийн багш Мэри Кинг нүдэндээ нулимстай сууж байв. Түүнийг ийнхүү уйлуулах болсон хүн нь Г.Ариунбаатар юм. Россини, Верди, Чайковскийн бүтээлүүдийг дуулсан 29 настай Г.Ариунбаатар шүүгчид болоод олны анхаарлыг өөртөө татжээ. “Энэ дуунд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэм, гайхалтай ямар нэгэн юм байна” хэмээн Кинг хэлсэн билээ.
Энэ сонирхолтой мэдээ миний сониуч занг татаж гурван сарын дараа Монголыг зорьсон юм.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгд оролцож байгаа Г.Ариунбаатарын намтар түүх энгийн байсангүй. Тэрээр хөдөө төрж эсгий гэрт амьдарч, морин дэлэн дээр мал хариулан өсчээ. Улаанбаатар хотод их сургуульд элсэж чадсан ч хоёр жилийн дараа төлбөрөө төлөх бололцоогүйн улмаас сургуулиа орхиж таксины жолооч болжээ. Нэгэн орой цагдаагийн дарга үйлчлүүлэгчтэй таарснаар түүнд боломж нээгдэн Улаанбаатарын цагдаагийн чуулгад орж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцжээ. Дараагаар нь Орос болоод Европын орнуудыг зорьсон байна.
Энэ сонирхолтой мэдээ миний сониуч занг татаж гурван сарын дараа Монголыг зорьсон юм. Би Чингис хаан, говь цөл, хоёр бөхт тэмээ, хөөмийчид зэргээр Монголын талаар ерөнхий ойлголттой байв. Миний гарын авлагад нэгэн цагт дэлхийд ноёрхож байсан Монголын эзэнт гүрний коммунизмын дараах байдлыг дүрсэлсэн байсан бөгөөд хоёр их гүрний дунд гурван сая ард түмэн байдаг хэмээн бичсэн байв. Мөн “гүүний айргийг уухаас татгалзах нь бүдүүлэг зан гаргаж байгаа хэрэг бөгөөд энэ нь нөхөрлөлийг билэгддэг” болохыг гарын авлагаасаа олж уншсан юм.
Гэвч Монголд яагаад дуурь чухал вэ гэдэг талаар уг гарын авлагад байсангүй. Г.Ариунбаатар 2015 онд анхны шагналаа Чайковскийн нэрэмжит тэмцээнд эрэгтэй гоцлол дуулаачийн төрөлд оролцон авч байжээ. Г.Ариунбаатараас гадна Э.Амартүвшин Кардиффийн 2015 оны эцсийн шатанд үлдсэн хамгийн анхны монгол хүн болж байв. Өнгөрсөн жилийн тэмцээнд дуурийн дуучин Б.Батжаргал мөн оролцож байсан юм.
Ш.Туяа Монгол улс Орос, Хятад орноос соёлын хувьд хараат байхыг хүсдэггүй гэдгийг онцлоод, оросуудын бий болгосон зүйлээр тэднийг ялж байгаа нь үнэхээр сайхан хэмээн хэлсэн юм.
Монгол 1921 онд тусгаар тогтнолоо зарласан ба ЗХУ-аас тусламж дэмжлэг авч байсны нэг нь ардын дуучид дуурь сурахаар Орос, Герман, Польш зэрэг орныг зорьж байв. Дуурийг Улаанбаатар хотод түлхүү тоглоно. УДБЭТ нь анх 1963 онд Оросын Евгений Онегинийг тавьж үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Өнөөдөр энэхүү театр нь 285 хүнийг ажлын байраар хангаж жилдээ 100 гаруй тоглолт хийдэг байна. Харин одоогоор нийтдээ 2022 удаа тоглогдсон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тавьж буй аж. Зөвлөлт орны нөлөөгөөр Монголд дуурь орж ирсэн байж болох ч энэ нь зөвхөн эхлэлийг нь л тавьж өгсөн юм.
Надтай Улаанбаатарт уулзсан залуу антропологич Ш.Туяа “Бидэн шиг жижиг үндэстэн соёлоор дамжуулж дэлхийн анхаарлыг татах хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Ш.Туяа Монгол улс Орос, Хятад орноос соёлын хувьд хараат байхыг хүсдэггүй гэдгийг онцлоод, оросуудын бий болгосон зүйлээр тэднийг ялж байгаа нь үнэхээр сайхан хэмээн хэлсэн юм.
Хэдэн зуун жилийн өмнөхийг харвал монголчууд гайхалтай дуучид ажээ. Хөөмий хэмээх урлаг нь олон жилийн бэлтгэл сургуулилт шаарддаг бөгөөд хөөмийчнөөс нэг дор олон авиа гаргахыг шаардана. Хөөмийчийг дэргэдээс нь сонсох ер бусын юм. Бид В.Батзоригийн хоолойноосоо гаргаж буй аялгууг сонсоод үнэхээр их гайхаж байв. Түүний хоолой яг л салхи шиг сонсогдож байснаа цас шиг болж дараа нь бүргэдийн далавч агаарыг зүсэж буй мэт болов.
Хүмүүстэй ярилцаад энэ нутгийн дуу дуулах соёл нь тал нутагтай нь холбоотой болохыг олж мэдлээ.
Хөөмийн талаар илүү ихийг мэдэхээр би мянга гаруй километр аялж Ховд аймагт очсон. Үнэхээр гайхалтай тал нутаг. Бид Чандмань суманд ирэхэд хүмүүс найр хийж байлаа. Гэрт байсан хөгшин настай эр өвөр дээр нь суух ач охины хамтаар эртний туульс дуулж байв.
Хүмүүстэй ярилцаад энэ нутгийн дуу дуулах соёл нь тал нутагтай нь холбоотой болохыг олж мэдлээ. Үндэсний дуу болох уртын дуу нь алсад харагдах уулс, газар нутгийнхаа тухай өгүүлдэг ажээ.
Хаана төрсөн гэдгээс хамаарч ямар дууг гаргаж байгаа нь хамаардаг гэх нь надад эргэлзээ төрүүлсэн юм. Гэвч би Г.Ариунбаатар болон Монголын бусад дуучдын гайхалтай хоолойг үгүйсгэж чадахгүй юм.
Хөгжим судлаач Б.Хасчулуунтай уулзаж, нутгийнх нь дуурийн дуулаачдын ард юу нуугдаж байдаг талаар ярилцлаа. Тэрээр биеийн өндөр, тал нутаг, хооллолт, цэвэр агаар, түүхэн өгүүллэг зэрэг нь энэ бүгдэд нөлөөлдөг гэв. Б.Хасчулуун Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан шиг бид дуу хуураар дэлхийд алдаршиж байна” хэмээн хэлсэн юм.
Олон улсын тэмцээнд түрүүлснээр Г.Ариунбаатар улсдаа алдартай болжээ. Улс төрчид түүнийг энэхүү карьераа хадгалж дэлхийн дуурийн урлагт ноёлсоор байна гэдэгт итгэж байгаа юм. Г.Ариунбаатар Монгол орноо орхиж явах бодолгүй байгаа бөгөөд тал нутагтаа малаа хариулаад амьдарч байгаа гэр бүл нь түүнд дуулах урам зориг өгдөг хэмээн тэрээр хэлсэн юм. “Би дуулж байхдаа тэднийхээ тухай үргэлж боддог” хэмээв.
Эх сурвалж: The Guardian