Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн “Эдийн засгийн нөхцөл байдал ба тулгарч буй сорилт, түүний шийдэл” илтгэлийг хүргэж байна.
Тэрээр энэ илтгэлээ Монголын банкны холбооноос зохион байгуулсан уулзалтын үеэр сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Эдийн засаг цаг эсвэл машинтай их төстэй. Цаг яаж ажилладгийг хүн бүр мэддэггүй ч байнга цагаа харж байдаг. Машины доторх эд ангиуд ямар үүрэг, зориулалттайг бид мэдэхгүй ч машин жолоодож чадна. Яг үүн шиг эдийн засгийн нарийн ширийнийг иргэн бүр мэдэх албагүй. Гэхдээ макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ хараад ойлгодог, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлснийг ойлгодог байх хэрэгтэй.
Монгол дэлхийн эдийн засгийн хаах нь явна вэ?
Дэлхийн 200 гаруй улсыг ДНБ-ий хэмжээгээр нь жагсаахад Монгол Улс 120-130 дугаар байрт ордог. Энэ жагсаалтын эхний 10-т орж буй улсуудын хотууд л гэхэд олон сая хүнтэй, ДНБ нь хэдэн тэрбум ам.доллар давсан.
Тэгвэл дэлхийн хамгийн том компаниудын борлуулалтын орлогыг харъя. Бидний сайн мэдэх Nike компанийн жилийн борлуулалтын орлого нь 30 тэрбум ам.доллар байна. Ийм томоохон компаниудын үзүүлэлттэй ч Монголын тоог харьцуулах боломжгүй юм.
Бид эдийн засгаа хэрхэн тэлэх талаар бодохдоо нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг хэрхэн өсгөх вэ гэдгийг давхар бодолцох нь зөв. БНХАУ эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог ч амьдралын чанараараа Сингапураас ихээхэн доогуур байна.
АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай улс атлаа Норвегитой харьцуулахад ядуусын тоо олон байх жишээтэй. Тэгэхээр эдийн засгийн тэлэлт чухал ч амьдралын чанар түүнээс дутуугүй ач холбогдолтой.
Дэлхийн 200 орныг гурав ангилдаг. Бага, дундаж, өндөр орлоготой гэж ангилдаг. 2006 оныг хүртэл бид бага орлоготой, ядуу орон байв. Үүнээс хойш эдийн засаг тэлж, дундаж орлоготой улс болсон. Дунд орлоготой улсуудыг дотор нь мөн 2 ангилдаг. Бид энэ ангиллын багаас дээд түвшин рүү нь ч шилжиж чадсан.
Сүүлийн үед дундаж орлогын хавх гэх ойлголт үүссэн. 1960 онд дэлхийн 101 улс дундаж орлоготой байсан бол 40 жилийн дараа эдгээр улсаас дөнгөж 11 нь өндөр орлоготой болж чаджээ. 88 улс дундаж орлоготой улс гэсэн ангилалдаа үлдсэн. Монгол Улс ч мөн адил энэ хавханд орж, өндөр орлоготой улс руу шилжин орохгүй байх сорилт бидний өмнө байна. Үүнийг даван гарахын тулд тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт рүү тэмүүлэх ёстой.
Энэ өсөлтийг бий болгоход олон хүчин зүйл нөлөөлнө.
Байгалийн хүчин зүйл-Африкийн улсуудад энэ хүчин зүйл ихээхэн нөлөөлдөг учир хүмүүс шумууланд хазуулж, амиа алдаж байна. Нөгөө талаас зарим улс жилд 3 удаа ургац хураадаг тул хүнсний үнэ хямд. Хүнээс хамаарсан хүчин зүйл нь хүний нөөц.
Сүүлийн 30 жилд манай эдийн засгийн өсөлт ямар байсныг харъя. Манай улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Энэ нь цаашлаад манай эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө гэсэн салбарууд дээр л манай эдийн засаг тогтдог. Банкны салбарын зээлийг харахад эдгээр салбаруудад л дийлэнх зээлийг олгосон байгаа.
Гадаад худалдааны бүтцээ харж, бид юунаас мөнгө олж байна вэ гэхээр зэс, нүүрснээс хамгийн өндөр орлого олсон. 2016 онд бид 5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаргаснаас 50 хувийг нь зэс, нүүрс эзэлжээ.
Тэгвэл өнөөгийн эдийн засгийн хүндрэл дараах дөрвөн шалтгаанаас улбаатай.
- Төсвийн алдагдал,
- Гадаад өр (ирэх оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларыг эргүүлэн төлнө. Яаж төлөх вэ гэдэг шийдлээ олох ёстой.),
- Төлбөрийн тэнцэл,
- Банкны салбарын эрүүл мэнд
Улсын төсөв сүүлийн 6 жилд дандаа алдагдалтай байв. Алдагдлыг Засгийн газар үнэт цаас гарган, өр тавих замаар санхүүжүүлдэг. Энэ нь хоёр уршигтай.
Банкны салбараар дамжин, иргэд, ААН-үүдэд олгох ёстой зээлийг Засгийн газрын үнэт цаасанд зарцуулснаар ирээдүйд бий болгох байсан, хувийн хэвшлийн өсөлтийг хязгаарлана.
Төсвийн орлогын зарим хэсгийг Засгийн газрын үнэт цаасны хүү, төлбөрт зарцуулах тул төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Ирээдүйд цэрэг, цагдаа, багш, эмч нараа хэрхэн цалинжуулах вэ гэдэг асуудалтай тулгарна.
Сүүлийн саруудад эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан тул зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсыг тогтвортой гэж үнэлж байна. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сард төлөх зээлээ төлж чадахгүйд хүрвэл бидний үнэлгээг дахин буулгах эрсдэл байсаар байна.
Эдийн засагт үүссэн бас нэг хүндрэл нь ам.долларын ханшийн савлагаа. 2010 оноос хойш төгрөг долларын эсрэг байнга унасан. Монголбанк богино хугацааны савлагааг л шийдэх арга хэмжээ авдаг. Харин урт хугацааны төлөвийг тогтвортой байлгах нь Сангийн яам, УИХ, Засгийн газрын үүрэг юм.
Одоо банкны салбарын талаар ярья. Банк бол эдийн загт байх ёстой, суурь дэд бүтэц. Чанаргүй зээл өссөн нь банкны салбарын гол эрсдэл юм. Энэ үзүүлэлт жил бүр 20-30 хувиар өсөж байна. Аль салбарын зээл чанаргүй болов гээд харахаар уул уурхай, худалдааны салбар голлох байрыг эзэлдэг.
Тэгвэл дээрх бүх хүндрэлийн гарц нь юу вэ?
Маш их нөөц бололцоотой атлаа жилийн 1-2 хувийн өсөлттэй байна гэдэг бол чамлалттай. Хүндрэлээс гарах нэг хувилбар нь ОУВС-гийн хөтөлбөр. Бид өмнө нь таван удаа тус сангийн хөтөлбөрт хамрагдсан тул бидний хувьд цоо шинэ зүйл биш. Хамгийн сүүлд буюу 2009 онд Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
ОУВС-ГИЙН ДЭЭРХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ЮУ ХИЙХ ВЭ?
Дараах салбаруудад тохиргоо хийн, эдийн засгийг богино хугацаанд сэргээнэ. Тамирчнаар яривал манай улс бэртэлтэй тамирчинтай адилхан байна. хөтөлбөр хэрэгжүүлснээр босоод ирнэ. Харин цаашид олимпийн аварга болох, эсэх нь биднээс өөрсдөөс маань хамаарна.
Манай улсын гадаад худалдааны ашгийн 50 хувийг дангаараа бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ энэ онд тогтвортой байна гэж салбарын мэргэжилтнүүд нь дүгнэсэн.
Эцэст нь хэлэхэд эдийн засаг хэдий чухал ч байгаль орчин, хүний эрүүл мэнд мөн чухал. Бид эдийн засгийн өндөр өсөлтийн төлөө гэсээр иргэдийнхээ боловсрол, соёл, эрүүл мэндийг орхигдуулж болохгүй.