Абориген буюу Австралийн уугуул иргэдийн эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний 50 жилийн ой удахгүй болох юм.
Уугуул омгийн хэдэн зуун удирдагч улсынхаа төв нутагт түүхэн уулзалтыг зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалт нь Улуру хэмээх хад асгатай уулын ойролцоо болж байгаагаараа онцлог аж.
Түүхийг сөхвөл, 1967 оны тавдугаар сарын 27-нд австраличуудын дунд бүх нийтийн санал асуулга явуулж байв.
Санал хураалтын эцсийн дүнгээр тус улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, уугуул иргэдийн эрх ашгийг хөндсөн хуулийн заалтууд оруулах тухай асуудлыг дэмжихээ илэрхийлсэн.
Тухайлбал, уугуул иргэд парламентад суудал авах, саналаа өгч, санхүүжилт авах, шийдвэр гаргах эрхтэй болох зэргийг тусгасан байжээ.
Гэсэн хэдий ч Австралийн үндсэн хуулиар бол тэдгээр хүмүүсийн эрх хязгаарлагдмал байсаар байгаа аж.
Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаар абориген омгийнхон эрхээ хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг дахин хөндөх гэнэ. 24 сая хүн амтай Австралийн улсын хувьд уугуул иргэд 2.5 хувийг эзэлдэг юм байна.
Эх сурвалж: ВВC