МАН-ын Хяналтын ерөнхий хороо намын шинэ дүрмийг боловсруулах хурал Тусгаар тогтнолын хуралд болов.
Шинэ дүрмээ дарга төвтэй биш, ард төвтэй нам байх зарчмын дагуу боловсруулж байгаа аж. Гэвч зарим шинэ заалтыг МАН-ын нэр бүхий удирдлагууд эсэргүүцжээ.
Намын гишүүд шатлан дэвших, (намын анхан шатны нэгжээс шат шатаар албан тушаал ахих) хариуцлагын тогтолцоо, авлига, хээл хахуулийн асуудлууд, дарга нар анхан шатны нэгж үүртэйгээ холбоотой ажиллах заалтуудыг шинэ дүрэмд оруулсан байна. Мөн намаас өндөр албан тушаалд томилсон гишүүд авлигын хэрэгт холбогдвол хатуу хариуцлага тооцно. Намын дарга авлига, хээл хахуулийн хэрэг, ёс зүйн асуудлуудад холбогдвол намын хяналтын байгууллага хуралдаж шийдвэрлэх талаар дүрмийн төсөлд тусгажээ.
Эдгээр заалт намын төлөвшил хөгжлийг дараагийн шатанд гаргах ач холбогдолтой гэж МАН-ын Хяналтын хороо үзэж байна.
Гэвч дүрэм боловсруулах ажлын хэсгийн зарим гишүүн дарга нар анхан шатанд очих завгүй тул энэ заалтыг хасах санал гаргасан байна. Харин дүрмийн төслийг боловсруулагчид нам анхан, дээд гэсэн шатлалд гүн хуваагдсаныг засах шаардлагатай гэжээ.
Авлигын хэрэгт холбогдсон удирдлагуудын хэргийг шүүх шийдвэрлэх тул намын дүрэмд оруулахгүй гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Нийслэлд амьдардаг атлаа сонгууль дөхөхөөр орон нутгаас нэр дэвшдэг улс төрчид олон. Орон нутгийг тухайн аймаг сумандаа амьдардаг гишүүд илүү сайн хөгжүүлнэ гэж үзэж, намын гишүүн хоёр өөр газарт бүртгэлтэй байхыг цаашид хорих талаар дүрмийн төслийн хурлаар хэлэлцжээ.
Мөн дүрмийн ажлын хэсэгт анхан шатны нэгжийн төлөөллийг 1/5-с доошгүйгээр оруулах талаар ч яригджээ. МАН-ын дүрмийн ажлын хэсгийн хурал маргааш үргэлжилнэ.