Өмнөд Солонгос улс дотооддоо үйлдвэрлэсэн, дуунаас хурдан, тийрэлтэт сөнөөгч онгоцоо өнөөдөр танилцууллаа.
Уг онгоцыг 5.2 тэрбум ам.долларын хөтөлбөрийнхөө хүрээнд бүтээсэн ба цаашдаа экспортын шилдэг технологи бүтээж, ажлын байр бий болгохоор зорьж байгаа юм.
KF-21 гэх уг загвар нь агаарын бай болоод гадаргын байг устгах пуужингаар зэвсэглэх боломжтой бөгөөд байлдааны даалгавраас хамааран нэг эсвэл хоёр хүний суудалтай төрлүүдтэй байх аж.
Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг явдлыг "Бие даасан батлан хамгаалах тогтолцооны шинэ эрин эхэллээ" гэсэн бөгөөд KF-21 онгоцыг "агнахад сургагдсан залуухан шонхор" хэмээн хочилжээ.
Одоогоор нислэгийн туршилт бүрэн дуусаагүй байгаа ч энэ оныг дуусахад 3 ширхэг 2022 оны эхний хагаст дахин гурван ширхгийг үйлдвэрээс гаргахаар төлөвлөсөн байна.
2028 гэхэд 40, 2032 он гэхэд 120 ширхгийг үйлдвэрлэх зорилттой байгаа онгоцны үйлдвэрлэл эрчимжихэд 100 мянган ажлын байр бий болно гэсэн тоо гарчээ.
Эх сурвалж: CNN