Нийслэлийн нутгийн өөрөө удирдах зөвлөл болон нутгийн захиргааны байгууллагуудын ажилчид жил бүр тангараг өргөдөг уламжлалтай.
Өнөөдөр 325 төрийн албан хаагч төрийн тугандаа мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа бол хуульд захирагдаж ажиллахын илэрхийлэл. Төрийн албан хаагчдын дээр нэг л дарга бий. Тэр нь хууль. Бид бүгд гагцхүү хуульд захирагдаж ажиллах ёстой. Сүүлийн үед төрийн албан хаагчид иргэдэд үйлчлэх биш дээд албан тушаалтан, дарга нартаа үйлчилж, тэдний ашиг сонирхлын төлөө ажиллаж байна гэсэн асуудал газар аваад байгаа юм. Тиймээс иргэдийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн өмнө үүргээ биелүүлж, иргэддээ шударгаар үйлчилж, бусад төрийн байгууллагуудад үлгэр дуурайл болж явахыг хүсье” гэж онцлон хэллээ.
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.