Дорноговь аймгийн 50 сурагч Японд долоо хоног аялж байгаа аж. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяагаас тодруулахад:
-Дорноговь аймаг Японы Шизүока муж хамтран ажиллах гэрээ байгуулаад гурван жил болж байна. Гэрээний хүрээнд “Дорноговь аймгийн хүүхдүүд Японд” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ дагуу 1000 сурагч Японд аялна. Өнөөдрийн байдлаар 103 сурагч, зургаан багш аялаад ирсэн. Өчигдөр (уржигдар) 50 сурагч, таван багш аялахаар явлаа.
-Сурагчдыг ямар шалгуураар сонгодог вэ? Танай аймгийн сум бүрээс хүүхдүүд явж байгаа гэж сонссон.
-Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчийг сонгон шалгаруулах журмын дагуу сумын сургуулиас нь шилдэг хүүхдүүдийнхээ тодорхойлолтыг аймгийн Боловсролын газарт ирүүлж, хүүхдүүдийг шалгаруулдаг. Мэдээж, олон улс болон улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилт гаргасан болон авьяас, сурлага, спорт гээд бүх төрлийн чадварыг нь харгалздаг.
-Хэддүгээр ангийн хүүхдүүд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах вэ. Зардлыг нь хаанаас гаргаж байгаа вэ?
-IX-XII ангийн сурагчид хамрагдаж байгаа. Монголоос Япон руу явах, ирэхэд шаардлагатай мөнгийг хүүхдүүдийн гэрийнхэн, очоод байрлах байр, хоол хүнсийг Японы тал гаргаж байгаа. Энэ удаа явсан хүүхдүүд долоо дахь ээлж нь юм. Өнгөрсөн жил Японоос 30 сурагч, таван багш манай аймагт ирсэн. Ирэх онд мөн тооны сурагч ирнэ. Тэд ч замын зардлаа өөрсдөө гаргаж, манайх энд байх зардлыг нь хариуцдаг гэв.
Э.Эрдэнэцэцэг