Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр өнөөдөр Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийлээ.
Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох юм.
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна.
Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Йорк, Лондон, Парис, Токио, Хонгконг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байна.
Google street view-д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум, тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.
Манай улсын аялал жуулчлалын хөгжил,цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болох юм.
Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултанд Google-ийн төлөөлөгчид хариулт өглөө.