“Эр зориг” буюу уурга ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах дөрвөн төрлөөр өрсөлддөг “Адуучин” тэмцээн энэ сарын 23-нд Хүй долоон худагт болно.
Ерөнхий сайдын ивээлд болдог энэхүү тэмцээнд энэ жил мөн аймаг, сумдаасаа шалгарсан шилдэг 21 адуучин оролцоно.
Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулаад уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах юм байна.