2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар нэгдсэн арга хэмжээг авч буй.
Энэ дагуу автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж, эдгээр өдрүүдэд нийтийн тээврийн чиглэлийг өөрчлөн богино эргэлтээр явуулж байна.
Мөн арав хоногийн турш өдөрт 500 төгрөгийн тасалбар худалдан авч хэдэн ч удаа таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгсэлд суух боломжтой болсон.
Энэ сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн дугаарын хязгаарлалт болон, нийтийн тээврийн шинэ чиглэл ням гараг буюу 31-ний 21:00 цагаар дуусгавар болно.
Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин чиглэл, үнээрээ иргэдэд хүрэх бол дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үргэлжлэх юм.