Бүгд Найрамдах Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын "Уйгаржин монгол бичиг"-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чехийн Брно хотын “Утопиа” хэмээх олон үндэсний цайны газар болж өнгөрлөө.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яамны төлөөлөл, Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутан, судлаачид болон Чех, Словак иргэд өргөнөөр оролцлоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба монголчуудын соёл, бичгийн тухай лекц уншиж танилцуулахын сацуу БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Шинжан-Уйгарын Өөртөө Засах Оронд оршин суугаа Монголчуудын ахуй амьдрал, шашны зан үйл, өнгө төрхийг харуулсан презентаци хийсэн байна.
Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт О.Срба болон Ф.Карахович нарт Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах Монгол, Чехийн олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны талархлын бичиг болон билэг дурсгалын зүйл гардуулж энэхүү нээлтэд хүрэлцэн ирсэн олон нийтэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, уламжлалын талаар товч мэдээлэл хийж сонирхсон зарим асуултад нь хариулсан байна.
Түүнчлэн энэ үеэр дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович 2 м урт цаасан дээр “Чингис хаан”-ыг таталбар бичгээр бичиж үзүүлсний дараа Монгол Улсын төрийн дууллыг Брногийн хөгжим бүжгийн сургуулийн оюутан нар хийл, кларнет хөгжмийн зэмсгээр эгшиглүүлж хүндэтгэл үзүүллээ.