Нийслэлийн гэр хорооллын дулаан алдагдалтай орон сууц, гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор “Дулаалгын аян”-ыг зохион байгуулдаг болсон.
Уг аяны талаар Нийслэлийн Агаарын Чанарын албаны Сэргээгдэх эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Н.Насанжаргалаас тодрууллаа.
-“Дулаалгын аян”-ыг эхлүүлсэн байна. Аян хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадлыг хэвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилгоор “Дулаалгын аян”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү олон нийтийг уриалан, ухуулан таниулах зорилгоор зохиогдож буй аяныг энэ сарын 12- ноос ирэх сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд өрнүүлнэ.
-Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?
-Энэхүү аяны хүрээнд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг, төвийн зургаан дүүрэг ард иргэддээ илүү ойр дөхөм байхаар зохион байгуулна.
Дулаалгын аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолж оруулж ирдэг 30 гаруй компани хамтран оролцож байна.
Тодруулбал, дулаалгын аяныг энэ сарын 15-нд Баянгол дүүрэгт байрлах “Сайхан төв” дээр зохион байгуулна. Харин Чингэлтэй дүүрэгт энэ сарын 16-нд “Тусгаар тогтнол”-ын талбайд дээр, Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 17-нд Сонгинохайрхан дүүрэг дээр нь зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн энэ сарын 19-нд Баянзүрх дүүрэгт байрлах “Амгалан төв”-д, Сүхбаатар дүүргийн 34 дүгээр гал унтраах анги дээр тус тус аяныг өрнүүлнэ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 20-нд Хан-Уул дүүргийн 60 дугаар дунд сургууль дээр дулаалгын аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.
-Иргэд энэхүү аян зохион байгуулагдаж байгаа газар дээр очоод ямар мэдээллийг авч чадах бол?
-Нийслэлийн агаарын чанарын албаны зүгээс нээлттэй өдөрлөгийн үеэр гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт явуулж, албаны танилцуулга, сонин, боршур зэргийг тараана. Мөн иргэдээс санал асуулга авах авч, мэдээлэл өгөх болно. Харин хамтран оролцож буй байгууллагууд үзэсгэлэнгийн өдрүүдэд өөрсдийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээ танилцуулж, 10-20 хувийн хямдралтай борлуулж, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх юм. Тиймээс иргэд газар дээр нь очоод бүтээгдэхүүнтэй танилцаад өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын утасны жагсаалт, танилцуулга зэргийг авч болно.
-Энэ жилийн “Дулаалгын аян”-д хэчнээн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн оролцож байгаа вэ?
-Дулаалгын аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолж оруулж ирдэг 30 гаруй компани хамтран оролцож байна. Тодруулбал, Эрчим хүчний хэмнэлттэй, хий, шингэрүүлсэн хийн, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан халаагуур, бүрэн шаталттай сайжруулсан зуух, сайжруулсан түлш, гэр, байшингийн дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй байшин, автотээврийн хэрэгслийн био түлш Эко тээврийн хэрэгсэл гээд олон бүтээгдэхүүн бий.
-Ер нь гэр хорооллын айл өрхүүд сууцаа хэрхэн зөв дулаалах тал дээр мэдлэг бага юм шиг санагддаг. Тиймээс энэ тал дээр ямар ажлуудыг өрнүүлэх вэ?
-Гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг уриалах, гарын авлага зөвлөмж боловсруулан түгээхээс гадна олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн гэр хорооллын айл өрх бүр гэр, орон сууцаа дулаалснаар эрчим хүчийг хэмнэх, улмаар халаалтын улиралд утааны ялгарлыг бууруулах боломжийн талаар нэвтрүүлэг бэлтгэн сурталчлах ажлыг зохион байгуулна.
Түүнчлэн гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг сурталчилсан өдөрлөг, сургалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэр хорооллын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулахаар болж байгаа.
Ер нь дулаан алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн ийнхүү иргэдэд хямдралтай үнээр борлуулсанаар дулааны алдагдал багасна, иргэд гэр, орон сууцаа дулаалах дадалтай болно, түлш бага зарцуулснаар утааг бууруулна, гэрээ дулаалаад, сайжруулсан зуух хэрэглэвэл эдийн засгийн хэмнэлттэй болно гээд олон давуу талууд бий болно.
Ж.Отгонмягмар