Британийн гудамжаар хүний ялгадсаар ажилладаг автобус явж эхэллээ. 40 хүний суудалтай “Био Автобус” нь бохирдсон ус /муу усны сувгаас авсан/, хүнсний хаягдал зэргээс гарган авсан биометан буюу био хийгээр ажилладаг юм байна. Нэг удаа шатахууны савыг нь дүүргэхэд таван хүний нэг жил ялгаруулах хэмжээний хий ашиглах бөгөөд 300 километр явах юм.
Энэ автобусыг бүтээгчид агаарын бохирдлыг бууруулах мөн “Хүний ялгадас ч гэсэн ашигтай байж болно” гэдгийг батлахыг зорьжээ. Энэхүү автобус өнөөдрөөс эхлэн Бристолын нисэх буудлаас Сомерсетийн Бат хот гэсэн чиглэлд зорчигчдоо суулган явах юм байна.
GENeco эрчим хүчний компани Вессексийн ус зайлуулах үйлдвэр дээр энэхүү хийгээ үйлдвэрлэж байгаа. Компанийн захирал Мухаммед Саддик “Хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэл Их Британийн хотуудын агаарын бохирдлыг шийдэхэд тусална. Бидний бүтээсэн Био Автобусны хувьд чин үнэнчээр хэлэхэд тухайн бүсийн оршин суугчдын муу усны сувгаар дамжин ирсэн бохирдсон усаар ажиллуулж байгаа” гэжээ.
Түүнчлэн энэ автобус 40 хүний бүтэн жилийн ялгаруулах ялгадсаар Их Британийн урд үзүүрээс, хойд хэсэг хүртэл явчихаад буцаад ирж чадна. Тэгэхээр дизель түлшнээс хамаагүй бага агаар бохирдуулах энэ автобус бүтэн 3800 километр замыг найман удаагийн цэнэглэлтээр хангалттай туулчхаад ирнэ гэсэн үг.
Байгальд ээлтэй “Хоол боловсруулах, био эрчим хүчний холбоо”-ны захирал Шарлотт Мортон “Энэ автобус хүний ялгадас болон бидний хэрэггүй гэж үздэг хүнсний хаягдал ямар ашигтай гэдгийг нотлон харууллаа. Хүн хэрэглэх боломжгүй болсон хүнсний хаягдлыг бид ялгаж цуглуулаад, эцэст нь боловсруулж био түлш болон бордоо болгож байна” гэжээ.
Түүнчлэн GENeco компани энэ долоо хоногт хүний ялгадаснаас гарган авсан хийгээр 8300 өрхийн эрчим хүчийг хангах ажлыг эхлүүлжээ. Бристолд байрлах Эвонмаут хаягдлын үйлдвэр жилд 75 сая метр3 бохирдсон ус, 3500 тонн хүнсний хаягдал хүлээж авдаг аж. Хүнсний хаягдал, хүний ялгадсыг боловсруулах энэ үйлдвэр жилд 17 сая тонн биометан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2012 онд анх ашиглалтад оржээ.
Био түлшний тухай дэлгэрэнгүйг Эндээс сонирхоно уу.
Эх сурвалж: http://www.telegraph.co.uk