Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Монгол түмний хайртай хүү, ардын жүжигчин Ц.Батчулуун гуайн амь дээсэн дөрөөн дээр байна гэдгийг мэдэнгүүтээ олон хүн халуун сэтгэлээ дэлгэж, эмчилгээнийх нь зардалд хандив өргөсөн билээ.
“Одоо бие нь яаж байгаа бол” хэмээн чих тавин хүлээж суугаа Монгол хүн олон бий гэдэгт итгэж байна. Тэгвэл Ц.Батчулуун гуай маань саяхан БНСУ-ын Сөүл хотын “АСАН” эмнэлэгт эхний хагалгаагаа амжилттай хийлгээд, одоо бие нь сайн байгаа аж. Харин хоёр дахь хагалгаа буюу элэг солих үндсэн мэс заслаа Японд хийлгэхээр болсон бөгөөд тохирох донор хайж байгааг ойрын эх сурвалж нь хэллээ.
Хэдийгээр эхний хагалгааны төлбөрт нийт эмчилгээний зардлынхаа 40-өөд хувийг өгсөн ч хоёр дахь мэс засал хийхэд энэ нь санхүүгийн хувьд айхтар нөлөөлөхгүй гэдгийг Япончууд хэлсэн байна. Бага сага зүйл дутвал Японы ард түмэн сэтгэлийн хандиваа дахиад цуглуулахад ч бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэгэхээр одоо Ц.Батчулуун гуайд минь донор л хурдан олдоосой хэмээн залбирах үлдэв.
Л.Ганчимэг