21 аймаг, нийслэлийн хэмжээнд 8475500 эх мал төллөж, 8450500 төл мал бойжиж байгаа талаар ҮХААЯ-наас мэдээллээ.
Энэ оны эхээр 19,4 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах юм байна.
Одоогийн байдлаар,
-22.6 мянган ботго,
-53.6 мянган унага,
-170.9 мянган тугал,
-4371.4 мянган хурга,
-3820.0 мянган ишиг хүлээн авч, төл бойжилт 99,7 хувьтай байгаа аж.
Мал төллөлт Ховд аймагт 81.1, Баян-Өлгий аймагт 71.2, Дундговь аймагт 57.8, Өвөрхангай аймагт 53.9, Говсүмбэр аймагт 53.6, Увс аймагт 52.2 хувьтай бусад аймгуудад 50.0 хувь хүрэхгүй байгаа гэнэ.
Малын зүй бусын хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага юм байна.