Буцах
2014.10.15 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-10-15
0
0
2014-10-15
- МоАХ-ны фракцийн төлөөлөл, УИХ-ын гишүүн, М.Зоригт Шинэчлэлийн засгийн газрыг сүлжээний засаг гэж нэрлэн, шинэ томилгоонуудыг эсэргүүцэж, өрөөндөө суулт зарласан тул манай сэтгүүлч У.Бадамцэцэг түүнтэй ярилцсан юм. Та бүхэн ярилцлагыг Эндээс унших боломжтой.
- FIFA-с Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг бусдаас хахууль авсан гэж үзэж, таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа.
- Ч.Сайханбилэг сайд УИХ-ын даргад шинэ сайд нараа танилцуулж, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг тус тус томилон ажиллуулахаар өргөн мэдүүлэв.
- Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2014.10.15/ үдээс хойш хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
- “Шударга ёс” бүлэгт багтаж буй МҮАН-аас Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад зүтгүүлэхээр болжээ.
- Төдийгөөс өдий хүртэл давхар дээлийг хүчтэй эсэргүүцсэн Ерөнхийлөгч санасандаа хүрч, Ерөнхий сайд буулт хийснээр дан дээлтэй сайд нар томилогдох нь.
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Н.Алтанхуяг шиг сайд Японд байсан бол 1000 дахин огцорчихсон” хэмээн мэдэгдсэнийг видео бичлэгээр хүлээн аваарай.
- Улсын дээд шүүхээс Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан найман жилийн хорих ялыг долоон жил болгон өөрчилсөн бол М.Хуланд оногдуулсан долоог жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойшхи хуралдаан эхлэхэд “А” танхимын үүдэнд сайдад нэр дэвшигчид болох Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид нар ирцгээсэн ч байнгын хорооны хуралдаанаар сайд нарыг тодорхой хэлэлцсэнгүй.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Австри улсад хийх албан ёсны айлчлал эхэлж, хэвлэлийн бага хуралд оролцжээ.
- Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 08.30 цагт хуралдаж шинээр өргөн барьсан сайд нарын асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хорооны дарга А.Бакей, Д.Эрдэнэбат, М.Батчимэг, С.Баярцогт, Ж.Батзандан нарын цөөн гишүүн ирсэн тул ирц бүрдсэнгүй.
- Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан томилогдлоо.
- 2014 оны 8-р сард нийт 1689 иргэнд 88.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2.55 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчдийн тоо 60851 болжээ.
- Манай сэтгүүлч О.Ариунбилэг газрын харилцаа, хот ба бүс нутаг төлөвлөлтийн чиглэлээр 10 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн, МУИС-ийн багш, доктор Г.Гантулгатай хот төлөвлөлтийн талаар ярилцсан юм. Та Gogo Сafe булан дахь ярилцлагыг Эндээс уншаарай.
- “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3.6 тэрбум төгрөг завшсан гэх Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өчигдрөөс өлсгөлөн зарлажээ.
- Орон сууцны нэг метр кв-ын дундаж үнэ 2.3 сая төгрөгт хүрчээ.
- “Түүхийн жимээр” олон улсын аяллын баг ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Элстэй хотыг зориод ирлээ.
- Улсын баяр наадмаар түрүүлсэн арслан Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа допингийн шинжилгээ өгсөн хуудсаа оруулж, “Энэ миний допингийн цаас. Хариунд юу гэснийг би мэдэхгүй байна. Олон нийтээс энэ кодоо нуугаад байх шаардлага алга. Тэр хардаад байгаа хүмүүс нь энэний араас тэр хүмүүстэйгээ холбогдож, хариуг нь олон нийтэд харуулаад өгөөч. Бусад бөхчүүд бас хариугаа аваагүй байна бичгээр” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
- Бидний гэртээ ашиглаж буй энгийн LCD, LED ТВ-ээр facebook, twitter, youtube зэргийг ашиглаад зогсохгүй Android үйлдлийн системд байдаг бүхий л апликейшнүүдийг хэрэглэх боломжтой төхөөрөмжийг PC mall их дэлгүүр санал болгож байна.
- Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс хоёр тэрбумыг нь “Хүүхдийн зүрхний оношлогоо, эмчилгээний тасаг”-т хөрөнгө оруулж, тохижуулснаар тус тасаг өнөөдөр нээлтээ хийлээ.
- Вертул компаний худалдаанд байгаа Италийн DOIMO брендийн албан тасалгааны тавилгыг санал болгож байна.
- “DRACULA UNTOLD” кино нээлтээ хийснээс хойш 16 орны box office-ийг тэргүүлжээ.
- “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор өнөөдөр дэлхий нийтээр Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэж байна.
- Америкийн боловсролын талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг EducationUSA төв (БЗМТ)-өөс энэ сарын 17, 18-нд Нацагдоржийн номын санд “Америкийн боловсролын өдөрлөг-2014”-ийг зохион байгуулахаар болжээ.
- Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам баталж, жилийн таван хувийн хүүтэй зээлийг Батлан даалтын сан, “Капитал” банктай хамтарч олгох болжээ.
- "Эрдэнэт Хивс" компаниас уншигч Та бүхэндээ монголын цэвэр ноосон хивс, дорожны ядаргаа арилгадаг, хөлийн улын доргилтыг багасгадаг зэрэг давуу талуудыг танилцууллаа.
- Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу, Тэргэнцэртэй иргэдийн мисс-ийн тэмцээнийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр bidchadna.mn нэгдэл, Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо, Их Засаг их Сургууль хамтран зохион байгуулахаар болжээ.
- ХХБ-наас видео, реклам, зар сурталчилгаа, шторкуудыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийх тендер зарлалаа.
- Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион багуулах тухай” захирамж гаргалаа.
- “НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2014” намрын уламжлалт үзэсгэлэнг энэ сарын 16-аас 20-ний өдрүүдэд 8 дахь жилдээ зохион байгуулна.
- Монгол Улс усны нөөц багатайгаараа дэлхийн 145 орноос 22-т жагсдаг, ердөө 609.5 шоо км ундны усны нөөцтэй ч байгаа баялгаа хүн бүр дор бүрнээ хүчин чармайлт, сэтгэл гарган ухаалгаар ашиглавал үр хойчдоо бусдын адил эмгэнэлтэй хувь тавилан үлдээхгүй байх боломжтой юм байна.
- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг 163-р цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах (ТИКА) агентлагт хандсанаар 14.3 сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
- Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байрны шав тавих үйл ажиллагаа өчигдөр боллоо.
- Телевизийн сэтгүүлч, цэцэрлэгийн бяцхан хүү хоёрын хооронд болсон харилцан ярианы дүрстэй бичлэг хэсэг хугацаанд олны анхаарлын төвд байлаа. “Миний дүүг хэн гэдэг вэ, -Танай дүүг үү, мэдэхгүй ээ”-хэмээх харилцан ярианд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн ажилтан, доктор С.Энхжаргал мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгснийг Эндээс уншаарай.