Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна.
Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан багийнхан юм. Тус багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бөгөөд одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт нутгийн 35 хувийг хамарчээ.
Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ. Зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлага ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага их гарч болзошгүй хэмээн УОК үзэж байна.
Хүний санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдлээс болж гарсан ой хээрийн түймэр малчдад том хохирол учрууллаа.
"Ой, хээрийн түймэр нь богино хугацаанд их талбай хамардаг. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүрсэн учир түймэр их талбайг хамарсан байна. Цаашид хээрийн түймэрт өртсөн айл өрхүүдийг малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр тусламж, дэмжлэг үзүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.