gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ бүхэлд нь хүлээж авсан жишиг байхгүй

Э.Энхмаа
Улс төр
2024-11-29
15
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 54 минут
2024.11.29

УИХ-ын чуулганы баасан /2024.11.29/ гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолд Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Хууль тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотой хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн орчин үүсжээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ бүхэлд нь хүлээн авсан тохиолдол байхгүй учир эрх зүйн шинэ орчин үүсэж, хуульд нэг удаа үйлчлэх өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. 

Хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Төсвийн урсгал зардлыг хэн нь хасах вэ? Засгийн газар уу, гишүүд хасах уу? Төсөвт өөрчлөлт оруулах ажлыг хаана хийх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийг бүхэлд нь хориг тавьсан гэх утгаар биш засвар хийхээр буцааж байгаа гэж ойлгож болно. Аймгууд 12-р сарын 5-ныг хүртэл төсвөө батална. 

ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, Төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авч байсан жишиг байхгүй учир бид тусгайлан хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэ хуулийг нэг удаа хэрэглээд дуусна.

Төсөв хэлэлцэх ердийн зарчмаар бол технократуудын боловсруулсан төсвийн хуульд дураараа орох нь хуулиар хориглогдсон. Улс төржих байдлаар төсөвт хандахгүй байх нь зөв. Гэхдээ ердийн хэлэлцүүлдэг журмаас гишүүд бүтээлчээр хандаж оролцох боломжтой. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Цаашид ийм тохиолдол давтагдахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэг удаагийн дэгээр биш хуульдаа өөрчлөлт оруулаад явах нь зөв байж гэсэн санал байна.

Б.Жавхлан, Ганц ваучер биш, 2025 оны төсвийн төслийн өсөлт 3.5 их наяд төгрөг. Энд сайд нар  зохиогоод тавьсан тоо нэг ч байхгүй. Бүгд төсөл, хууль тогтоомжуудтай холбоотой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүрчлэн задалж, гишүүдэд хүргүүлнэ. 18.5 тэрбум төгрөгийн ваучер бол 3.5 их наядад багтаж байгаа. Энэ бол нийт 46 хууль, тогтоомжид тусгасан өөрчлөлтүүдтэй холбоотой төсвийн өсөлт юм гэв. 

Төсвийн тухай хуульд зааснаар 12-р сарын 5-нд багтаан батлах ёстой. Шаардлага үүсвэл дараа нь тодотгол хийх боломжтой юм. 

Уг хуулийн төслийг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр хууль батлагдах юм. Санал хураалтад 55 гишүүн оролцсон тул хуулийн төсөл батлагдсангүй. 

Хуулийн төсөл дэмжигдээгүй тул Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурал хийж, уг саналыг дахин боловсруулж, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанд дахин оруулахаар болсноор үдээс өмнөх чуулган завсарлав.

Үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэлнэ. 

  10 цаг 55 минут
2024.11.29

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан