Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн өдөр /2024.06.02/ “Чингис хаан” музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэнг нээжээ.
Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк” анхлан байгуулагдсан. Энэ нь Монголд орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл юм.
“Банк-100” үзэсгэлэнд манай улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд, Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд танилцуулав. Түүнчлэн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйд гарын үсэг зурсан байна.
Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, арилжааны банкнуудын захирлууд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Монголын Зоос Судлалын Холбоо”, “Монголын филателийн холбоо”-ны удирдлага, гишүүд болон бусад хүндэт зочид, төлөөлөгч нар оролцов гэж Монголбанкнаас мэдээлэв.