Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Соёлын наадам-2024” арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн наадмаар Соёлын наадмын үеэр тоглолтуудыг зохион байгуулахаас гадна
- “Монгол хүн” өртөөнд угсаатны хувцас, гоёл чимэглэл өмсөх, гар урлал,
- “Гэр бүл нэгэн эрдэнэ” өртөөнд ургийн бичиг хөтлөх ёсон,
- “Эх нутаг” өртөөнд язгуур болон ардын дуу, хөлөгт тоглоом наадгай,
- “Эрдэм боловсрол” өртөөнд ном худалдаа, оньсого таавар,
- “Монгол хэл” өртөөнд VR, AR үлгэр,
- “Өв соёл” өртөөнд эртний монгол хувцасны үзэсгэлэн, шагайт тоглоомын худалдаа,
- “Ёс суртахуун” өртөөнд монгол гэр барих, жуулчдад зориулсан үйлчилгээ
- “Нүүдэлчин ухаан” өртөөнд Open mic арга хэмжээнүүд тус тус болж байгаа юм.
“Гэр бүл нэгэн эрдэнэ” өртөөг хариуцан ажиллаж буй Б.Золжаргал "Монголчууд эрт дээр үеэр ургийн бичгийг хөтөлж ирсэн уламжлалтай. Манай өртөөнд төрөл бүрийн ургийн бичгийг хэрхэн хөтөлж ирсэн арга хэлбэрийг дүрслэлээр дэлгэн харуулж байна. Үүнээс гадна наадамчин олондоо ургийн бичиг хөтлөх зааварчилгыг тарааж байна. Өөрөөсөө дээш ес, доош есөн үеэ тэмдэглэж, үе удамдаа дамжуулах, ах дүү хамаатан саднаа танихад чухал нөлөөтэй учраас энэхүү өртөөг ажиллуулж байгаа юм" хэмээн тайлбарлалаа.