Оны эхний найман сард БНХАУ-аас нийт 2057 ширхэг суудлын автомашин импортоор оруулж ирснийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 2 дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн оны эхний найман сарын импортын хэмжээ 2023 оны бүтэн жилийн дүнгээс аль хэдийн даваад байгаа юм.
Тэгвэл Хятадын автомашины зах зээлийн статистик мэдээллээс харвал, оны эхний найман сард тус улсад 7 сая гаруй ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.9 хувиар өссөн үзүүлэлт болж байгааг Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.
Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн. 2023 онд БНХАУ-ын хэмжээнд нийт 30 сая ширхэг автомашин борлуулсан нь өмнөх онтой нь харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт болохыг Хятадын засгийн газраас мэдээлсэн. Ингэснээр түүхэндээ хамгийн өндөр борлуулалттай жил болсныг онцолсон юм.
Сэтгүүлч: Б.Есүйхулан