Өчигдөр буюу ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд маш их уурлаж буйгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байна.
Тодруулбал талууд хэдэн долоо хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хийхийг оролдсон ч энэ ажилд ямар ч ахиц гарахгүй байгаад Трамп их бухимдаж байгаа аж.
Улмаар Путин гал зогсоох хэлэлцээр хийхгүй бол Трамп Оросын газрын тосыг худалдан авч буй улсуудад 50 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хэрэв Оросын буруутай үйлдлээс болж энэ дайныг дуусгаж чадахгүй бол би Оросоос гарах бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна” гэжээ.
Өнгөрсөн хугацаанд Трамп Оросын талыг гал зогсоох хэлэлцээрийг нааштайгаар хүлээж авна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдсээр ирсэн.
Мөн тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй ч ширүүхэн маргалдаад амжсан.
Тэгвэл гал зогсоох тухай хэлэлцээр яригдаж эхэлснээс хойш Трамп анх удаа Оросын талд хатуухан анхааруулга өгч буй нь энэ юм.
Гал зогсоох хэлэлцээр амжилттай болохгүй бол Трамп АНУ-д худалдаалагдах Оросын газрын тос болон бусад бараанд 25 хувийн татвар ногдуулна.
Мөн Оросоос газрын тос худалдан авдаг улсуудаас орж ирэх бараанд 50 хувийн татвар ногдуулахаар төлөвлөөд байгаа аж.
Хэрэв энэ шийдвэр нь хэрэгжиж эхэлбэл хамгийн их хохирох улсууд нь Хятад болон Энэтхэг юм.
Эх сурвалж: ВВС