УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, УИХ-ын гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Бейсен, Дотоодын гурилын 17 үйлдвэр байсан. Одоо 6-7 нь ажилладаг бусад нь хаалгаа барьсан байна. Өнгөрсөн жил УИХ-аар гурилын импортын татварыг тэглэсэн. Тэглэснээр нийт 86 компани баяжуулсан гурил 20-иод тонн, баяжуулаагүй гурил 100-гаад тонныг оруулж ирсэн байна. Энэ шийдвэртэй холбоотой тариаланчид будаагаа борлуулж чадахгүй, үр дагаварт нь тариалалт 57 хувиар буурсан байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайг дотоодоосоо 100 хувь хангах нөхцөл бүрдсэн. 2024 онд 386 мянган тонн үр тариа хураан авч, 210 мянган тонныг хүнсний чиглэлд нийлүүлсэн. УИХ-аар өнгөрсөн хавар гурил болон улаан буудайн экспортын татварыг тэглэсэнтэй холбоотой ОХУ-аас 64 мянган тонн бэлэн гурил, 76 мянган тонн улаан буудай татваргүй оруулж ирсэн.
Энэ нь “Хүнсний хувьсгал” зорилтын хүрээнд дотоодоосоо 100 хувь хангаж байсан улаан буудай, гурил үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон. Гурил үйлдвэрлэл 100 хувиас 60 хувь руу унаж, 40 хувь импортын хамааралтай болсон.
Зудын эрсдэл өнгөрсөн тул энэ асуудлыг Засгийн газарт оруулж, Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хаврын тариалалт эхлэх гэж байна. Яаралтай 4-р сарын эхний хоёр долоо хоногт багтаж энэ асуудлыг шийдэхгүй бол 5-р сарын 1-нээс тариалалт эхэлнэ. Үүнээс өмнө үрээр хангах бодлого тодорхой болох ёстой.
Татвар тэглэсэн асуудлыг шийдэхгүйгээр цаашид газар тариалангийн салбарт эрсдэл үүснэ. Дэлхийн бүх улс орон тарифын бодлогоор дотоод зах зээлээ хамгаалж байгааг та бүхэн анзаарсан байх гэв.