Алдарт жүжигчин, загвар өмсөгч Одри Хепбёрн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тагнуулчаар ажиллажээ. Тэрээр 1950-60-аад онуудад кино од, загварын ертөнцийн хатан хаан байв. Оскарын наадамд таван удаа нэр дэвшсэн тэрээр 1953 онд анх удаа гол дүр бүтээсэн “Ромын амралт” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.
Нацистууд төрөлх нутаг Нидерландыг эзлэх үеэр Одри хандив цуглуулах зорилгоор нууцаар балетын бүжиг бүжиглэж, мэдээлэл дамжуулж байв.
Түүний намтрыг сөхвөл 1929 онд Бельгийн нийслэл Брюсельд төржээ. Ээж нь Нидерланд, аав нь Англи-Австрали гаралтай. Аав нь түүнийг зургаан настай байхад гэр бүлээ орхин явж, дараа нь фишистуудтай хамтран ажилласан хэргээр хоригдож, английн шоронд дайныг өнгөрүүлжээ.
Нацистууд Английг эзлэхээс айсан ээж нь охиноо аваад Лондоноос Нидерланд руу нүүжээ. Тэд нидерланд хэл ч мэддэггүй тул шинэ сургуульд нь хүүхдүүд Одриг гадуурхдаг байсан байна. Энэ үед тэрээр нэрээ Adriaantje van Heemstra болгож, ээжээрээ овоглох болсон ч жүжигчин болсны дараа аавынхаа овгийг дахин авсан юм. Ээж нь Гитлерийг шүтэн биширдэг тул Нидерландыг хэзээ ч эзлэхгүй гэдэгт итгэдэг байжээ.
Гэвч Адолф Гитлер 1940 онд Нидерландыг эзэлсэн. Одригийн авга ах Нацистуудын эсрэг тэмцэгч байсан тул баривчлагдан, ойд буудуулжээ. Энэ явдал Одрид хүнд туссан байна. Учир нь авга ах нь түүний аавыг орлосон, хайртай хүмүүсийнх нь нэг байв.
Дайны жилүүдэд түүний гэр бүлд хоол унд хомс байв. Нацистууд цэргийн хангамжаа Нидерландад хангаж эхэлснээс өлсгөлөн нүүрлэсний сацуу бүжгийн сургуулийн сурагчдад олон нийтийн газруудад бүжиглэхийг хорьжээ. Гэвч тэрээр нууцаар бүжгийн үзүүлбэр үзүүлэн, Нацистуудын эсрэг хандив босгох ажилд оролцож эхэлсэн байна. Мөн босогчдын захиаг оймсондоо нууж зөөдөг болжээ. Нацистууд хүүхдийг тоож хардаггүй байсан тул тэрээр ойд цагдаатай таарахдаа цэцэг түүж буй мэт дүр эсгэдэг байсан тухай түүний намтар номд бичсэн байна.
1945 оны хоёрдугаар сард Нидерландад долоо хоног бүр 500 орчим хүн өлсгөлөнгөөр үхэж байв.
Энэ үеэр тэрээр хоол тэжээлийн дутагдалд орж, цус багадалттай болж, шарлажээ. Олон хоног зоорийн давхарт нуугдсаны дараа, буун дуу намдахад гадагш гарахад Нидерландад канад цэргүүд ирсэн байжээ.
Тэрээр хожим хүүдээ дайны талаар дурсахдаа “Нацистуудын талд байсан тул би ээжийгээ хэзээ ч уучлахгүй” гэсэн байна.
Одди дайны дараа Лондонд балетын сургуульд тэнцсэн ч балетын хүнд хөдөлгөөнүүдийг хийж чадахгүй байв.
Иймд театрын тайзнаа гарч, жүжигчний замналаа эхлүүлжээ.
Тэрээр 1993 онд нас барах хүртлээ НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн дурын элчээр ажилласан байна.
Эх сурвалж: BBC